Олон улсын хамгийн чанартай эмнэлэгээр хурдан шуурхай эмчилгээ, үйлчилгээ авах, нөхөн төлбөрийн ямар ч чирэгдэлгүй зэргээр давуу талтай.
Даатгуулагч нь өөрийн газар зүйн хэрэгцээнд тохируулан даатгалын хамгаалалтын багц авах боломжтой.
Гэр бүлийн гишүүд нь даатгуулагчтай адил багцтай байх ба даатгалын хугацаа нь мөн адил хүчинтэй байна.
Ard Medicare буюу Олон улсын эрүүл мэндийн даатгалыг Ард Даатгал компани MSH олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд дэлхийн 330,000 гаруй гэрээт эмнэлгүүдээр эрхэм даатгуулагч та үйлчлүүлэх боломжтой.
# |
Ard Medicare нь дараах шаардлагатай эмнэлгийн зардлыг бүрэн хариуцна: |
- Хэвтэн эмчлүүлэх,
- Амбулатори эмчилгээ,
- Яаралтай нүүлгэн шилжүүлэлт,
- Мэдрэлийн хамгаалалт.
Мөн нэмэлтээр Жирэмслэлт, Эрүүл мэндийн үзлэг болон Шүдний хамгаалалт авах боломжтой. Шаардлагатай үед агаараар болон газраар таныг хамгийн ойр орших эмнэлэгт хүргэж, хамгийн чанартай эмнэлгийн үйлчилгээ үзүүлнэ. Асран хамгаалагчийн онгоцны тийз болон зочид буудлын зардлыг даана.
MSH CHINA CO.,LTD
1972 онд үүсгэн байгуулагдсан MSH нь өдгөө дэлхийн тэргүүлэх эмнэлгийн туслан гүйцэтгэгч компани болсон ба Ази болон Европийн зах зээлд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй компани билээ. MSH нь дэлхий даяар 200 оронд хамтран ажиллагч байгууллагуудтай бөгөөд Paris (France), Calgary (Canada), Dubai (The United Arab Emirates) болон Shanghai (China) гэсэн 4 хотод албан ёсны салбар нь байрладаг.
Сүлжээ эмнэлэг (Монгол улс)
- Сонгдо эмнэлэг
- Интермед эмнэлэг
Сүлжээ эмнэлэг (Олон улс)
- Дэлхийн 200 гаруй оронд эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой
- MSH International –ийн гэрээт 330,000 гаруй эмнэлэгээр үйлчлүүлэх боломжтой
Бидний давуу талууд:
- Уян хатан нөхцөл, хамгаалалт.
- (Шууд төлбөрийн карт) уг картаар та эмчилгээ үйлчилгээг мөнгө төлөлгүй шууд авах боломжтой юм.
- 24/7/365 түргэн тусламж, болон зөвлөгөө авах үйлчилгээ.
- 25 жилийн туршлагад түшиглэсэн мэргэжлийн ёс зүйтэй, итгэлтэй даатгалын болон эрүүл мэндийн мэргэжилтнүүд.
- Зардал өндөртэй мэс засал.
- Дэлхий дахинд нүүлгэн шилжүүлэх /тээвэрлэх зардал/.
- Урьдчилан үзлэг болон шүдний эмчилгээг нэмэлт багцаар авах боломж.
- Жирэмслэлтийн үеийн эмчилгээ, төрөлт, төрөлтийн хүндрэлүүдийг нэмэлт багцаар даатгах боломж.
- Монгол болон олон улсын өндөр зэрэглэлтэй эмнэлгүүдээр үйлчлүүлэх боломж.
# |
ГАЗАР ЗҮЙН ХАМРАХ ХҮРЭЭ: |
Багц 1 – Монгол + Хятад + Япон (Яаралтай нүүлгэн шилжүүлэлт: Дэлхий даяар)
Багц 2 – Ази номхон далай (Яаралтай нүүлгэн шилжүүлэлт: Дэлхий даяар)
Багц 3 – Дэлхий даяар АНУ, Канад орохгүй (Яаралтай нүүлгэн шилжүүлэлт: Дэлхий даяар)
# |
НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХГҮЙ НӨХЦӨЛ: |
Дараах тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу хэсэгчлэн олгохоос татгалзах. Үүнд:
- Даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн;
- Даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон
- Даатгалын тохиолдол болсныг нотлох боломжгүй, даатгалын гэрээнд тусгагдаагүй шалтгаан, эрсдэлийн улмаас учирсан хохирол
- Гарсан хохирлыг даатгуулагч буруутай этгээдээр нөхөн төлүүлсэн буюу нөхөн төлүүлэхээр шүүхийн шийдвэр гарсан
- Хууль тогтоомжид заасан бусад үндэслэл
- Даатгалын тохиолдлын үед эрсдэлийг таслан зогсоох арга хэмжээ аваагүй буюу хохирлыг санаатайгаар ихэсгэсэн нь тогтоогдсон бол (Эрсдэлийг бууруулах, таслан зогсоох арга хэмжээ авах боломжгүй нөхцөл байдал үүссэн, эсхүл энэхүү арга хэмжээг авснаар өөрт учрах хохирол нь эрсдэлээс учирч болох хохирлоос их болох нь илэрхий байвал энэ заалт хамаарахгүй);
- Гэрээнд өөрөөр заагаагүй бол нэмэлт эрсдэлийн улмаас үүдэн гарсан хохирол, нэмэлт зардал
Дараах тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзах:
- Монгол улсын нутаг дэвсгэрээс гадна үүссэн хохирол
- Даатгуулагч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол
- Гэрээнд өөрөөр заагаагүй бол хохирлоос үүдэн гарсан эдийн засгийн алдагдал
- Даатгалын эрсдэлийн улмаас даатгалын зүйлийн байршиж буй газар, шороо, хөрс, агаар, газрын хэвлийн болон байгаль орчинд учирсан хохирол
- Даатгалын зүйлийг гэмт хэргийн зорилгоор болон хууль бусаар ашиглаж явсан үед учирсан хохирол
- Байлдааны зэвсэг хэрэглэх, атомын, цөмийн, болон цацраг идэвхт эрсдэлүүдээс үүссэн хохирол
- Ажил хаялт, нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, гэмт халдлага, дайн, дайны шинжтэй тэмцэл, хувьсгал, маргаан, булаан эзлэх, барьцаалах, баривчлан саатуулах, тэсрэх бөмбөг дэлбэлэх, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагааны улмаас үүдсэн хохирол
- Даатгалын зүйлийн бүрэн бүтэн байдал хангаагүй, ашиглалтын горимыг зөрчсөн, өөрчилсөн, эд ангийн зориулалт, даац ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол
- Шалган турших зорилгоор эсвэл санаатайгаар ачааллыг хэтрүүлэх болон хэвийн бус байдлыг буй болгосон аливаа тохиолдлоос үүссэн хохирол
- Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, сэтгэцийн эмгэг болон эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн аливаа үйлдлээс үүдэн гарсан аливаа хохирол
- Даатгалын үнэлгээнээс давсан хохирол болон хохирлоос үүдсэн ашиг орлогын алдагдал
- Хөрөнгө материалын шинж чанараас шалтгаалан гарсан хохирол гэмтэл
- Даатгуулагч даатгагчидтай тохиролцолгүйгээр хохирлыг арилгасан, нөхөн сэргээсэн нь хохирлын бодит үнэлгээг тогтоох, батлах боломжгүй болгосон тохиолдолд хохирлыг нөхөн төлөхгүй
- Давагдашгүй хүчин зүйл, нийтийг хамарсан онцгой нөхцөл байдал буюу байгалийн гамшиг, газар хөдлөлтийн улмаас гэрээний нөхцөл биелэгдэх боломжгүй болох тохиолдол
- Сэтгэл санааны хохирол
- Даатгуулагч гэрээнд заасан хугацаанд даатгалын хураамжийг төлөөгүй
- Даатгуулагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр дээрх гэрээний нөхцөл заалтанд өөрчлөлт орсон байж болно
ТА ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ: