Монгол Улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг , Сэнтрал Тауэр, 13 давхар, 1305 тоот
-
-
+976 7720 0088
Монгол Улс, Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг , Сэнтрал Тауэр, 13 давхар, 1305 тоот
+976 7720 0088
Гэнэтийн ослын даатгалын ач холбогдол нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд гэнэтийн ослын улмаас хохирол учирсан тохиолдолд нөхөн төлбөр олгоход оршдог.
Хүмүүс бид амьдралынхаа туршид амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах урьдчилан таашгүй эрсдэлүүдтэй тулгарч байдаг.
Харин тохиолдож болох тэдгээр эрсдэлийн эсрэг таны хийж чадах, өөрийгөө болон гэр бүлээ санхүүгийн хохирлоос хамгаалахад дэмжлэг болох зүйл бол Гэнэтийн ослын даатгал мөн юм .
# | ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ: |
Ард Даатгал компанийн санал болгож буй Гэнэтийн ослын даатгал нь таныг бүх төрлийн гэнэтийн ослын улмаас бэртэж, гэмтсэн тохиолдолд эмчилгээний зардлыг нь нөхөн төлснөөр танд санхүүгийн бодит тусламж болох даатгал юм.
Бид таныг ямар эрсдэлүүдээс даатгах вэ?
Үйлдвэрлэл техникийн
Машин тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй харьцах үед болон цахилгаан хүчдэл, дэлбэрэлт, шаталт зэргийн нөлөөгөөр учирсан осол, химийн бодист хордох, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөнөөс гарч болох осол гэх мэт эрсдэл.
Техниктэй харьцах үеийн
Унадаг дугуй, мотоцикл, автомашин зэрэг авто болон механик тээврийн хэрэгсэл, төмөр зам, агаарын болон усан замын тээврийн хэрэгсэл онхолдох, мөргөлдөх, унах, живэх гэх мэт эрсдэл.
Байгалийн
Газар хөдлөлт, цасан болон шороон шуурга, хүчит салхи, үер, хөрсний нуралт, цөмрөлт, аянга, аадар бороо, мөндөр, ой хээрийн түймэр, усанд живэх, шавар намагт шигдэх гэх мэт эрсдэл
Ахуйн
Унаж бэртэх, хальтирах, зам тээврийн аюул осолд өртөх, элдэв юманд цохиулах, хавчуулах, түлэгдэх, хорт хийнд хордох гэх мэт эрсдэл.
Гадны нөлөөллийн
Бусдын гэмт үйлдлийн улмаас сум, хутга мэсэнд өртөх, хорлогдох, зодуулах, цохиулах зэргээр гэмтэх гэх мэт эрсдэл.
Гэнэтийн ослын даатгал ямар давуу талуудтай вэ? Бид таныг аль ч нөхцөлд 24 цагийн турш даатгалын хамгаалалтанд байлгах болно. Нөхөн төлбөрийг богино хугацаанд шийдвэрлэнэ. Хуанлийн хоногоор тооцон нөхөн төлбөр олгоно. Танд учрах санхүүгийн хүндрэлийг багасгаж өгнө.
Даатгалын үнэлгээ ба хураамж
Даатгалын үнэлгээг даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтоох бөгөөд үнэлгээний доод хэмжээ нь 1,000,000 төгрөгөөс багагүй байна. Даатгалын хураамжийг даатгуулагчийн ажил мэргэжил, даатгалын хамгаалалтаас хамааруулан үнийн уян хатан нөхцөлөөр санал болгож болно.
Нөхөн төлбөр олголт
Хохирогч нь гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа хагас алдсан бол түүний эмнэлэгт хэвтсэн, амбулатори болон гэрээр эмчлүүлсэн (эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, хэрэв тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон бол тэтгэврийн дэвтэр зэргийг үндэслэн) хуанлийн өдрөөр тооцсон хугацаанаас хамааруулан хувиар тооцон даатгалын үнэлгээнээс бодож нөхөн төлбөр олгоно.
Бэртэж гэмтсэн тохиолдолд хэнд хандах вэ?
Та ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ?
# | НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХГҮЙ НӨХЦӨЛ: |
Тухайн даатгалын онцлогтой холбоотой дараах тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзана. Үүнд: