Танай байгууллагын эзэмшиж, хариуцаж буй бүх төрлийн хүнд болон тусгай зориулалтын машин механизм аливаа гэнэтийн явдлын улмаас хохиролд өртвөл гарсан хохирлыг сэргээн засварлах эсвэл хохирлыг барагдуулан нөхөн олгох зорилготой бүтээгдэхүүн юм.
📌
ЭРСДЭЛ БА ДААТГАЛЫН ЗҮЙЛ
Даатгалын зүйл:
- Барилга угсралт, зам засвар, хөдөө аж ахуй, уул уурхайн үйл ажиллагаанд ашигладаг хүнд машин механизм
Даатгагч даатгалын зүйлийг ямар эрсдэлээс даатгах вэ?
Үндсэн эрсдэл:
- Ашиглалтын үеийн /зогсоол гаражид хадгалах үед энэ эрсдэл хамаарахгүй/
- Галын эрсдэл
- Байгалийн эрсдэл
- Цахилгаан эрчим хүчний эрсдэл
Хэрэв та шаардлагатай гэж үзэж байвал дараах нэмэгдэл эрсдэлээс сонгон үндсэн эрсдэл дээр нэмэн даатгуулах боломжтой:
- Зам тээврийн хөдөлгөөний үеийн
- Ахуйн
- Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл
- Хулгайн
💰
ҮНЭЛГЭЭ
Даатгалын үнэлгээ:
- Даатгалын зүйлийн үнэлгээг зах зээлийн үнийн жишгийг баримтлан даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцоно. Хохиролд орсон даатгалын зүйлийг засварын газар хүртэл тээвэрлэх зардлыг даатгалын үнэлгээнд нэмж тооцон даатгуулж болно.