Монгол улсын хууль тогтоомжийн шаардлагуудад байнга нийцэж ажиллана.
Даатгалын зах зээлд харилцагчдынхаа хэрэгцээ, хүлээлт, шаардлагад нийцсэн шинэлэг бүтээгдэхүүн болон дэвшилтэт технологид (автоматжуулалт, хиймэл оюун) суурилсан даатгалын үйлчилгээг шуурхай, найдвартай, мэргэжлийн түвшинд хүргэн ажиллана.
Аливаа санхүүгийн луйвар, залилан, хууль бус үйлдлээс ангид байж байгууллагын бүх түвшинд ажилтнуудынхаа ёс зүйт хандлагыг эрхэмлэн сахиулна.
Өөрийн болон харилцагчдын бүх төрлийн мэдээлэл, мэдээллийн хүртээмжтэй, бүрэн бүтэн байдал, мэдээллийн системийн нууцлалыг тасралтгүй ханган, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийн менежментийг тогтмол хэрэгжүүлж ажиллана.
Нээлттэй хувьцаат компанийн хувьд хүлээсэн үүргийн дагуу холбогдох талуудад мэдээлэх шаардлагатай мэдээллийн үнэн зөв, ил тод, нээлттэй, хүртээмжтэй байдлыг хангаж ажиллана.
Өдөр тутмын үйл ажиллагаандаа зөвхөн бизнесийн ашгийг эрхэмлэх бус олон улсын хөгжлийн чиг хандлагыг даган бүтээгдэхүүн, үйлчилгээгээ тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн нийгэмд эерэг нөлөөллийг бий болгохыг зорьж ажиллана.
Компанийн андеррайтинг болон хөрөнгийн удирдлагыг үр ашигтай түвшинд байлгаж, эрсдэлийн удирдлагыг системтэйгээр сайжруулж, нэгдмэл менежментийн тогтолцоонд нийцүүлэн ажиллана.
Салбарын болон олон улсын тэргүүн туршлага, стандартад байнга суралцаж чанар болон мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооныхоо үр нөлөөтэй хэрэгжилтийг тасралтгүй сайжруулна.