📞 7720 0088 ✉️ info@arddaatgal.mn
Ард Даатгал Лого

Хүний нөөц

Ард Даатгал ХК


Ард Даатгал нь 20 гаруй жилийн ажлын түүх, туршлагатай даатгалын чадварлаг боловсон хүчнийг олон жилийн турш эгнээндээ нэгтгэн мэргэжлийн ёс зүйтэй, итгэлтэй хамт олон бүрдүүлэн ажиллаж салбартаа тэргүүлсэн, нэр хүндтэй компани болж чадсан билээ.

Ард Даатгал компанид ажилснаар та олон давуу тал, боломжуудад ойртож, мэргэжлийн туршлагыг олж авна.

• Цалин хөлсний систем

Үр дүнд тулгуурласан өрсөлдөхүйц цалин урамшуулал олгох тогтолцоог бүрдүүлсэн.

• Хөнгөлөлт хангамж

Олон жил тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ажилтнуудаа урамшуулах, тэтгэвэрт гарсны дараа санхүүгийн хувьд баталгаатай байх боломжийг бий болгох зорилгоор тэтгэврийн нэрийн дансыг бүх ажиллагсдаа нээж өгсөн.

• Эрүүл мэндийн даатгал

Ажилтнуудын эрүүл, аюулгүй ажиллах орчин хамгийн чухал тул нийт ажиллагсдаа эрүүл мэндийн болон гэнэтийн ослын даатгалд бүрэн хамруулсан.

Даатгалын болон санхүүгийн мэдлэг туршлага

Та зөвхөн даатгалын салбартаа мэргэшиж туршлагажихаас гадна санхүүгийн салбарын бүх төрлийн үйлчилгээ үзүүлэгч Ард Санхүүгийн Нэгдлийн охин компаниудын мэдлэг туршлагатай залуучуудаас суралцах, өсөн дэвжих арвин боломж хүлээж байна.

АРД ДААТГАЛ ХК — ХҮНИЙ НӨӨЦИЙН АЛБА

Ард Даатгал ХК

Монгол Улс, Улаанбаатар 14200, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Д.Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр, 17 давхар, 1710 тоот

Биднийг дагах

© ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ХУУЛИЙН ДАГУУ АРД ДААТГАЛ ХК ЭЗЭМШИНЭ. 2026 ОН