📞 7720 0088 ✉️ info@arddaatgal.mn
Ард Даатгал Лого

Тогтвортой хөгжлийн тайлан

Ард Даатгал ХК
“Ард Даатгал ХК” нь үүсгэн байгуулагдан хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан Монголын даатгалын салбарт анх удаа “Тогтвортой хөгжлийн тайланг” та бүхэнд танилцуулж буйдаа баяртай байна.

Даатгалын байгууллагын хувьд тогтвортой хөгжил, байгаль орчин, нийгэм, засаглалын асуудлын аль нэгийг дангаар авч үзэх бус хамтад нь хөгжүүлж олон улсын хөгжлийн чиг хандлагыг даган алхсанаар хамтын хүчээр тогтвортой хөгжлийг бий болгоно гэдэгт бид бүхэн итгэж байна.

Тогтвортой хөгжил бол хүрэх цэг бус алхах зам юм. Иймд бид бүхэн өдөр тутмын үйл ажиллагаандаа тогтвортой хөгжлийн зорилтуудыг тусган ажиллаж зөвхөн бизнесийн ашиг бус нийтийн хөгжлийн тэнцвэрт байдлыг ханган бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ эерэг нөлөөллийг нийгэмд бий болгохыг зорьж байна.

Энэхүү тайланд БОНЗ, тогтвортой байдлын тайлагналын удирдамж, НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн зорилгууд болон Санхүүгийн Тайлагналын Олон Улсын Стандартын (IFRS) нэг хэсэг болох Sustainability Accounting Standards Board (SASB)-оос гаргасан даатгалын салбарын удирдамжийг ашигласан болно.

Энэхүү тайлагналыг гаргахад тусалсан нийт хамт олон, хамтран зүтгэгч та бүхэндээ баярлалаа.

Бодлогын баримт бичиг

“Ард Даатгал ХК” нь даатгалын салбарт анх удаа тогтвортой хөгжлийн тайланг гаргагчийн хувьд “Тогтвортой хөгжлийн зорилго (SDGs), БОНЗ (ESG)-ын удирдлагын амлалт бодлогын баримт бичгийг 2025 оны 07-р сарын 4-ний өдөр Гүйцэтгэх захирлын тушаалаар батлан үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

Тогтвортой хөгжлийн амлалт

Ард Даатгал ХК нь даатгалын салбарт анх удаа Тогтвортой хөгжлийн тайланг гаргагчийн хувьд, мөн харилцагч, ажилтан, хөрөнгө оруулагч, түнш байгууллага болон нийгэмд урт хугацааны үнэ цэнэ бий болгохын төлөө НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг (SDGs) дэмжин, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, ил тод, ёс зүйтэй, нийгмийн хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй бизнесийн бодлогыг стратегитайгаа уялдуулан ажиллахыг удирдлагын түвшинд амлаж байна.

БОНЗ (ESG) УДИРДЛАГЫН АМЛАЛТ

• Байгаль орчин (Environmental) болон Засаглал:

Компанийн засаглалын кодексийн хэрэгжилтийг ханган олон нийтэд мэдээлж, ёс зүйтэй шударга шийдвэр гаргалт, ижил тэгш хандлага, ил тод байдал, дотоод хяналтын тогтолцоо, эрсдэлийн удирдлага, ашиг сонирхлын зөрчилгүй байдлыг чанд баримтална.

Амлалтын хэрэгжилтийн зарчим

  • Тогтвортой хөгжлийн зорилтуудыг (SDGs) дэмжих бодлого.
  • Ажилтан бүрийн оролцоо, хариуцлагыг дэмжих соёлыг бий болгох.
  • Гуравдагч талуудтай хамтран ажиллаж, нөлөөллийг хамтдаа бүтээх.
  • Тогтвортой хөгжил, БОНЗ-ын хэрэгжилтийг тогтмол хэмжих, үнэлэх, тайлагнах зарчмаар гүйцэтгэнэ.

Ард Даатгал ХК

Монгол Улс, Улаанбаатар 14200, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Д.Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр, 17 давхар, 1710 тоот

Биднийг дагах

© ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ХУУЛИЙН ДАГУУ АРД ДААТГАЛ ХК ЭЗЭМШИНЭ. 2026 ОН