Хохирлыг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй барагдуулна
Танд болон таны эд хөрөнгөд хохирол учирсан тохиолдолд та бидэнд найдаж болно.
Та манай 77200088 утсанд хандан өөрийн нөхөн төлбөрийн талаарх асуулт, шуурхай албаны үйлчилгээ, туслалцааг авах боломжтой.
Манай компанийн нөхөн төлбөрийн алба таны нөхөн төлбөрийг хүндрэл чирэгдэлгүйгээр шийдвэрлэн, таныг хохиролгүй болгох тал дээр ямагт анхаарал хандуулан ажиллах болно.
Даатгуулагч та 77200088 дугаарт залгаж нөхөн төлбөрийн процессын талаар заавар авна.
Харилцагчийн үйлчилгээнээс авсан зааврын дагуу шаардлагатай материалуудыг бүрдүүлж, нөхөн төлбөрийн ажилтанд хүлээлгэж өгнө.
Манай нөхөн төлбөрийн алба нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан материалыг хүлээн авч дүгнэлт гаргана.
Даатгуулагч даатгалын нөхөн төлбөрийн материалыг бүрэн гүйцэт хүлээлгэн өгснөөс хойш даатгалын гэрээ болон хуульд заасан хугацаанд нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.