📞 7720 0088 ✉️ info@arddaatgal.mn
Ард Даатгал Лого

Хөрөнгө оруулагчид

Ард Даатгал ХК

Ард Даатгал ХК-ийн хувьцааны тухай

5.25 тэрбум ₮ Татан төвлөрүүлсэн хөрөнгө
32.7% Давсан захиалгаар амжилттай IPO
1,649+ Хувьцаа эзэмшигчдийн тоо (2018 оны төгсгөл)

Ард Даатгал компанийг 2018 оны 8 дугаар сарын 28-ны Санхүүгийн Зохицуулах Хорооны хурлаар олон нийтэд нээлттэйгээр “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-аар дамжуулан компанийн хувьцаа гаргахыг зөвшөөрсөн байна.

Компанийн 30 хувь буюу 7.5 сая ширхэг хувьцааг нэгж үнийг нь 700 төгрөгөөр үнэлэн нийт 5.25 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр 2018 оны 9 дүгээр сарын 17-оос 26-ны хооронд анхдагч зах зээлийн захиалга авсан бөгөөд 32.7 хувиар давсан захиалга авч амжилттай IPO хэрэгжүүлсэн.

2018 онд нээлттэй хувьцаат компани болж компанийн шинэ хуудсыг нээсэн төдийгүй санхүүгийн үзүүлэлтүүдийн хувьд түүхэн амжилт гаргасан жил байлаа. Ард Даатгал компани IPO хийснээр 1,359 хувьцаа эзэмшигчтэй болж, даатгалын зах зээлийн хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй компани болсон бөгөөд 2018 оны 12-р сарын 31-ний байдлаар энэ тоо 1,649 хүрсэн байна. Энэ нь манай компанийг сонирхож, итгэл хүлээлгэн хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчдын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгааг харуулж байна.

Хувьцаа эзэмшигчдийн бүтэц (Харьцуулсан)

Ард Санхүүгийн Нэгдэл
45.3%
Иргэд, аж ахуйн нэгж
32.1%
Ардын Тэтгэврийн Данс ХХК
5.3%
С.Оргил
4.7%
Г.Бат-Эрдэнэ
4.7%
Н.Мөнхнасан
4.6%
Энержи Интернэшнл Капитал ХХК
3.3%

Ард Даатгал ХК

Монгол Улс, Улаанбаатар 14200, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Д.Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр, 17 давхар, 1710 тоот

Биднийг дагах

© ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ХУУЛИЙН ДАГУУ АРД ДААТГАЛ ХК ЭЗЭМШИНЭ. 2026 ОН