📞 7720 0088 ✉️ info@arddaatgal.mn
Ард Даатгал Лого
АЛБАН ЖУРМЫН ДААТГАЛ

Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал

Замын хөдөлгөөнд итгэл төгс оролцох баталгаа

2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Жолоочийн албан журмын даатгалын хууль батлагдсан. Энэ хуулийн зорилт нь жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Тус даатгалд даатгуулсанаар замын хөдөлгөөнд оролцох эрхтэй болох бөгөөд даатгуулагч байгууллага хөдөлмөрийн гэрээтэй ажилчдаа өмчлөгч эсэхээс үл хамааран мэргэшсэн жолооч болон бүх ангиллын жолооч нараа даатгалд хамруулах боломжтой.

📌

ЭРСДЭЛ

Даатгалын зүйл:

  • Жолооч нь замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлага

Даатгагч даатгалын зүйлийг ямар эрсдэлээс даатгах вэ?

  • Жолооч нь авто тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь насанд учруулсан хохирол.
  • Жолооч нь авто тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол.
  • Жолооч нь авто тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол.
💰

ҮНЭЛГЭЭ

Даатгалын үнэлгээний хэмжээ, даатгалын суурь хураамж нь жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу дараах хэмжээтэй байна.

# Тээврийн хэрэгслийн ангилал Даатгалын үнэлгээ буюу нэг удаа олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ Даатгалын суурь хураамж
1 “A” ангиллын тээврийн хэрэгсэл 5 сая хүртэл 12,500₮
2 “B” ангиллын тээврийн хэрэгсэл 5 сая хүртэл 33,000₮
3 “C” ангиллын тээврийн хэрэгсэл 10 сая хүртэл 42,500₮
4 “D” ангиллын тээврийн хэрэгсэл 10 сая хүртэл 53,000₮
5 “Механизм” ангиллын тээврийн хэрэгсэл 5 сая хүртэл 12,500₮
📊

ХУРААМЖ

Даатгалын хураамжийн хэмжээ:

  • Даатгалын хураамжийн хэмжээг тогтоохдоо даатгалын суурь хураамжийн хэмжээг жолоочийн даатгалын тухай хуулийн 11.1-д заасан итгэлцүүрээр нэмэгдүүлж буюу хорогдуулж тооцно.
⚠️

НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХГҮЙ НӨХЦӨЛ

Дараах хохирол жолоочийн даатгалын тохиолдолд үл хамаарна гэж үзэн даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзана:

  • Сэтгэл санааны хохирол
  • Хүрээлэн байгаа орчныг бохирдуулснаас үүссэн хохирол
  • Даатгуулагчийн автотээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол
  • Жолоочийн даатгалын тухай хууль болон энэ гэрээнд заасан хэмжээнээс илүү гарсан хохирол
  • Даатгуулагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр дээрх гэрээний нөхцөл заалтанд өөрчлөлт орсон байж болно

Ард Даатгал ХК

Монгол Улс, Улаанбаатар 14200, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Д.Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр, 17 давхар, 1710 тоот

Биднийг дагах

© ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ХУУЛИЙН ДАГУУ АРД ДААТГАЛ ХК ЭЗЭМШИНЭ. 2026 ОН