Ард Даатгал ХК нь даатгалын салбарт анх удаа тогтвортой хөгжлийн тайланг гаргагчийн хувьд “Тогворой хөгжлийн зорилго (SDGs), БОНЗ (ESG)-ын удирдлагын амлалт бодлогын баримт бичгийг 2025 оны 07-р сарын 4-ний өдөр Гүйцэтгэх захирлын тушаалаар батлан үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна.

 

Тогтвортой хөгжлийн амлалт:

Ард даатгал ХК нь даатгалын салбарт анх удаа Тогтвортой хөгжлийн тайланг гаргагчийн хувьд, мөн харилцагч, ажилтан, хөрөнгө оруулагч, түнш байгууллага болон нийгэмд урт хугацааны үнэ цэнэ бий болгохын төлөө НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг (SDGs) дэмжин, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, ил тод, ёс зүйтэй, нийгмийн хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй бизнесийн бодлогыг стратегитайгаа уялдуулан ажиллахыг удирдлагын түвшинд амлаж байна.

 

БОНЗ (ESG) УДИРДЛАГЫН АМЛАЛТ:

 

  • Байгаль орчин (Environmental):

Компанийн засаглалын кодексийн хэрэгжилтийг ханган олон нийтэд мэдээлж, ёс зүйтэй шударга шийдвэр гаргалт, ижил тэгш хандлага, ил тод байдал, дотоод хяналтын тогтолцоо, эрсдэлийн удирдлага, ашиг сонирхлын зөрчилгүй байдлыг чанд баримтална.

 

Амлалтын хэрэгжилтийн зарчим:

  • Тогтвортой хөгжлийн зорилтуудыг (SDGs) дэмжих бодлого.
  • Ажилтан бүрийн оролцоо, хариуцлагыг дэмжих соёлыг бий болгох.
  • Гуравдагч талуудтай хамтран ажиллаж, нөлөөллийг хамтдаа бүтээх.
  • Тогтвортой хөгжил, БОНЗ-ын хэрэгжилтийг тогтмол хэмжих, үнэлэх, тайлагнах зарчмаар гүйцэтгэнэ.