Тус даатгал нь даатгуулагч байгууллагын ажилчид хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн үүргээ гүйцэтгэх явцад санамсар болгоомжгүйн улмаас буюу ажлын ур чадвар дутагдсанаас осол гаргаж ажил олгогчийг эд хөрөнгөөр хохироосон тохиолдолд хохирлыг барагдуулах, нөхөн төлөх ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.
Даатгалын зүйл:
- Ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа алдаа эндэгдэл гаргах, ажлын ур чадвар дутагдснаас ажил олгогчийн өмнө хүлээх эд хөрөнгийн хариуцлага
Даатгагч даатгалын зүйлийг ямар эрсдэлээс даатгах вэ?
- Ажиллагсдын санамсар болгоомжгүй үйлдэл.
Даатгалын үнэлгээ:
- Хариуцлагын доод хэмжээ нь даатгуулагчийн 6сарын цалингийн нийлбэртэй тэнцүү байх ба даатгуулагч даатгагч нар харилцан тохиролцож тогтооно.