Тус даатгал нь даатгуулагч байгууллагын эзэмшлийн болон түрээсийн агуулах болон бараа бүтээгдэхүүн хадгалах зориулалтын байранд байгаа бэлэн болон хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон бусад төрлийн материаллаг эд хөрөнгөд гэнэтийн эвдрэл гэмтэл, хохирол үүссэн тохиолдолд нөхөн төлбөр олгох ач холбогдолтой даатгал юм.

 

#    ЭРСДЭЛ:

Даатгалын зүйл:


  • Бараа, бэлэн бүтээгдэхүүн
  • Хагас боловсруулсан зүйл
  • Түүхий эд, туслах материал


Даатгагч даатгалын зүйлийг ямар эрсдэлээс даатгах вэ?


Үндсэн эрсдэл

  • Байгалийн эрсдэл
  • Галын эрсдэл
  • Ус чийгний эрсдэл
  • Цахилгааны эрсдэл

Нэмэлт эрсдэл:

  • Хорлон сүйтгэх үйл ажиллагаа
  • Хулгай дээрэм
  • Санамсаргүй үйлдэл

 

#    ҮНЭЛГЭЭ:

Даатгалын үнэлгээ:


  • Даатгалын зүйлийн нийт үнэлгээг барааны нэр төрөл бүрээр тухайн агуулахад байх сар бүрийн дундаж үлдэгдэл боло эд хариуцагчийн сарын тооцоо бодсон барааны үлдэгдэлийг үндэслэн, бүртгэлийн үнээр тогтоож 12 сар хүртэл хугацаагаар үржүүлж гаргах бөгөөд барааны тодорхой байрслыг баталгаажуулна.