Тус даатгал нь даатгуулагч байгууллагын эзэмшиж /хариуцаж/ түрээслэж буй бүх төрлийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа барилга байгууламжид аливаа гэнэтийн үйл явдлын улмаас эвдрэл, гэмтэл, хохирол гарсан тохиолдолд сэргээн засварлах эсвэл нөхөн төлөх ач холбогдолтой даатгал юм.
Даатгалын зүйл:
- Байгууллагын эзэмшлийн /түрээсийн / хариуцлагын бүх төрлийн зориулалтаар ашиглаж болох үл хөдлөх хөрөнгийн чанартай барилга байгууламж
Даатгагч даатгалын зүйлийг ямар эрсдэлээс дaаатгах вэ?
- Байгалийн эрсдэл (газар хөдлөлт, галт уул дэлбэрэх, аадар бороо, шороон шуурга, үер ус, хөлдөлт, хөрсний гулгалт, суулт нурангид даруулах, хүчит салхи)
Гал, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт
- Цахилгаан эрчим хүчний (Цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл, хэт ачаалал)
Ус, чийгний (сантехникийн шугам сүлжээний гэмтэл)