Хөрөнгийн даатгал нь даатгуулагч байгууллагын эзэмшлийн болон түрээсийн бүх төрлийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөд гэнэтийн хохирол учирахад засан сэргээх эсвэл нөхөн төлөх ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.

 

#    ЭРСДЭЛ:

Даатгалын зүйл:


  • Үл хөдлөх хөрөнгө
  • Хөдлөх хөрөнгө


Даатгагч даатгалын зүйлийг ямар эрсдэлээс даатгах вэ?


Үндсэн эрсдэл:

  • Галын эрсдэл /ахуйн гал түймэр, дэлбэрэлт, тэсрэлт, цахилгааны эрсдэлээс үүдэн гарах гал/
  • Байгалийн эрсдэл /газар хөдлөлт, аянга, цахилгаан, цасан болон шороон шуурга, ширүүн мөндөр үер /
  • Цахилгаан эрчим хүчний эрсдэл /цахилгааны өндөр хүчдэл, хэт хэлбэлзэл, богино холболт, цахилгаан соронзон орны нөлөөлөл/
  • Сантехникийн эрсдэл

Нэмэлт эрсдэл

  • Бүх төрлийн ослын эрсдэл
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн эрсдэл
  • Хулгай дээрмийн эрсдэл

 

#    ҮНЭЛГЭЭ:

Даатгалын үнэлгээ:


  • Даатгалын үнэлгээг тогтоохдоо даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцоно.