Жижиг, дунд бизнес эрхлэгчид их хэмжээний бараа, бүтээгдэхүүн, эд хөрөнгийг эзэмшиж, эргэлдүүлж байдаг учраас төдий хэмжээний их эрсдэлийг дагуулж байдаг.

Тус даатгалд бараа бүтээгдэхүүн, эд хөрөнгөө даатгуулснаар учирч болзошгүй төрөл бүрийн эрсдэлийн хохирлоос сэргийлж өөрийн бизнесдээ санхүүгийн хамгаалалт бий болгож байгаа юм.

 

#    ЭРСДЭЛ:

Жижиг дунд бизнес эрхлэгчдийн хөрөнгийн даатгалд хэн даатгуулах боломжтой вэ?


  • Тус даатгалд хувиараа бизнес эрхлэгчид даатгуулах боломжтой.

 

Жижиг дунд бизнес эрхлэгчдийн хөрөнгийн даатгалд юу даатгуулж болох вэ?


  • Тухайн лангуу буюу худалдааны цэг дээр зарагдаж байгаа бараа бүтээгдэхүүн, эд хөрөнгө
  • Бараа, бэлэн бүтээгдэхүүн, эд хөрөнгө
  • Хагас боловсруулсан зүйл
  • Түүхий эд, туслах материал

 

Таныг ямар эрсдэлүүдээс даатгадаг вэ?


Үндсэн эрсдэл:

  • Галын эрсдэл
  • Байгалийн эрсдэл
  • Цахилгаан хэлбэлзлийн, сантехникийн эрсдэл
  • Утаа ус болон гал унтраах арга хэмжээний нөлөөгөөр үүссэн хохирол /шууд бус эрсдэлүүд /
  • Ажлын бус цагаар учирсан хулгай

 

Хэрэв та шаардлагатай гэж үзэж байгаа бол дараах нэмэлт эрсдэлүүдээс сонгон үндсэн эрсдэл дээр нэмэн даатгуулж болно.


  • Даатгуулагчийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэн гарсан бусдад учруулсан хохирол /үнэлгээний 10%-иар олгоно/
  • Бусдад учруулсан хохирлыг сэргээн засварлах ажлын хөлс /үнэлгээний 10%-иар олгоно /
  • Дотор тохижилт, неон болон гэрэлтүүлэг хаяг, реклам /үнэлгээнээс 10% -иар олгоно/

 

#    ҮНЭЛГЭЭ:

Даатгалын үнэлгээ 


  • Тухайн лангуун дээрх барааны тээврийн зардал, гаалийн татвар ороогүй анхны өртгөөр үнэлгээг тооцно.

 

#    ХУРААМЖ:

Хураамж:


  • Барааны шинж чанараас хамааруулан тооцно.

 

Даатгалаас олгогдох нөхөн төлбөрийн хэмжээ ямар байдаг вэ?


  • Нөхөн төлбөрийг 80%-100%-иар олгоно.
  • Даатгал нь зөвхөн тухайн байршил, лангуун дээр хүчинтэй.