2011 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Жолоочийн албан журмын даатгалын хууль батлагдсан.

 

Энэ хуулийн зорилт нь жолоочийг хариуцлагын албан журмын даатгалд хамруулах, зам, тээврийн ослын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

 

Тус даатгалд даатгуулсанаар замын хөдөлгөөнд оролцох эрхтэй болох бөгөөд даатгуулагч байгууллага хөдөлмөрийн гэрээтэй ажилчдаа өмчлөгч эсэхээс үл хамааран мэргэшсэн жолооч болон бүх ангиллын жолооч нараа даатгалд хамруулах боломжтой.

#    ЭРСДЭЛ:

Даатгалын зүйл:


  • Жолооч нь замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлага


Даатгагч даатгалын зүйлийг ямар эрсдэлээс даатгах вэ?


  • Жолооч нь авто тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь насанд учруулсан хохирол.
  • Жолооч нь авто тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол.
  • Жолооч нь авто тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол.

#    ҮНЭЛГЭЭ:

Даатгалын үнэлгээ:


  • Даатгалын үнэлгээний хэмжээ, даатгалын суурь хураамж нь жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу дараах хэмжээтэй байна.

  Тээврийн хэрэгслийн ангилал Даатгалын үнэлэгээ буюу нэг удаа олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ Даатгалийн суурь хураамж
1 “A” ангиллын тээврийн хэрэгсэл 5 сая хүртэл 12500
2 “B” ангиллын тээврийн хэрэгсэл 5 сая хүртэл 33000
3 “C” ангиллын тээврийн хэрэгсэл 10 сая хүртэл 42500
4 “D” ангиллын тээврийн хэрэгсэл 10 сая хүртэл 53000
5 “Mеханизм” ангиллын тээврийн хэрэгсэл 5 сая хүртэл 12500
#    ХУРААМЖ:

Даатгалын хураамжийн хэмжээ


    • Даатгалын хураамжийн хэмжээг тогтоохдоо даатгалын суурь хураамжийн хэмжээг жолоочийн даатгалын тухай хуулийн 11.1-д заасан итгэлцүүрээр нэмэгдүүлж буюу хорогдуулж тооцно.

 

#    НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХГҮЙ НӨХЦӨЛ:

Дараах хохирол жолоочийн даатгалын тохиолдолд үл хамаарна гэж үзэн даатгагч нөхөн төлбөр олгохоос гатгалзана:


  • Сэтгэл санааны хохирол
  • Хүрээлэн байгаа орчныг бохирдуулснаас үүссэн хохирол
  • Даатгуулагчийн автотээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол
  • Жолоочийн даатгалын тухай хууль болон энэ гэрээнд заасан хэмжээнээс илүү гарсан хохирол
  • Даатгуулагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр дээрх гэрээний нөхцөл заалтанд өөрчлөлт орсон байж болно