
Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 7 сарын 29-ний
өдрийн 14/25 тоот тогтоолын Хавсралт №3
АРД ДААТГАЛ ХК-ИЙН ХУВЬЦАА
ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД
Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2025 оны 7 сарын 29-ний өдрийн 14/25 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдах тухай зарлаж байна.
Хурал хуралдуулах газар, өдөр, цаг: 2025 оны 9 сарын 10-ны өдрийн 14 цаг 00 минутанд Цахимаар (АрдАпп) хуралд оролцож АрдАпп (ArdApp) ашиглан хуралд саналаа өгөх боломжтой.
Компанийн оноосон нэр: Ард Даатгал ХК
Хурлын хэлэлцэх асуудал:
- Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдүүлэх тухай;
- Дүрэмд өөрчлөлт оруулах тухай;
- Бусад;
Бүртгэлийн өдөр: 2025 оны 8 сарын 18-ны өдөр
Хуралд бэлтгэх явцад Хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт:
- 2024 оны үйл ажиллагааны болон санхүүгийн аудитлагдсан тайлан;
- Хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх Саналын хуудасны загвар;
- Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэг; Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын төсөл.
- Бусад шаардлагатай холбогдох баримтууд
Хувьцаа эзэмшигч та 2025 оны 8 сарын 4-ны өдрөөс хойш ажлын өдрүүдэд ажлын цагаар өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хандах, эсхүл https://www.aic.mn/ цахим хуудсаар зочлон хурлын материалтай танилцах боломжтой.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 13 давхар, 1305-1307 тоот
Утас: 7720-0088 (Оператор)
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
Share via: