Сингапурын Давхар Даатгагчдын Нэгдлээс санаачлан зохион байгуулдаг Сингапурын олон улсын давхар даатгалын зөвлөгөөн (Singapore International Reinsurance Conference — SIRC) энэ оны 11 дүгээр сарын 3–6-ны өдрүүдэд Сингапур улсад амжилттай зохион байгуулагдлаа.
 
1991 оноос хойш уламжлал болгон зохион байгуулж буй тус зөвлөгөөн нь дэлхийн тэргүүлэгч даатгагчид, брокерууд болон давхар даатгагч нарыг нэг дор цуглуулж, даатгалын салбарын шинэ чиг хандлага, зах зээлийн боломжууд болон хамтын ажиллагааны талаар санал солилцох, бизнесийн уялдаа холбоог өргөжүүлэх зорилготой томоохон олон улсын арга хэмжээ юм.
 
Энэ удаагийн зөвлөгөөнд 69 орны 3300 оролцогч160 байгууллага оролцож, давхар даатгалын зах зээлийн тоон үзүүлэлт, чиг хандлага, сорилт, боломжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэн, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх уулзалтуудыг зохион байгуулсан юм.
 
Ард Даатгал ХК-ын Гүйцэтгэх захирал Н.ЭрдэнэулгаДаатгалын газрын захирал Т.Мөнх-Оргил нар тус арга хэмжээнд оролцож, олон улсын зах зээлд Монголын даатгалын салбарыг сурталчлах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр амжилттай ажиллалаа.
 
Энэхүү оролцоо нь Монголын даатгалын зах зээлийг олон улсад таниулахшинэ түвшинд гаргах, бизнесийн боломжийг өргөтгөх чухал алхам боллоо.