Монгол улсын санхүүгийн зах зээлийн тулгуур баганын нэг Даатгалын салбар үүсэж, хөгжсөний 91 жилийн ой 11-р сарын 24-ний өдөр боллоо. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Ард Даатгал ХК-иас ахмад ажилтнуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Ард Даатгал ХК-ийг үүсгэн байгуулагч Ц.Тогтохбаяр: “Анхны хувийн даатгалын компанийг хоёр хүнтэй үүсгэн байгуулан, 1 тэрбум төгрөгийн хөрөнгийн үнэлгээтэй болтол удирдан ажилласан бол Ард Санхүү Нэгдэлийн охин компани болсноос хойш олон амжилт, дэвшлийг үзүүлэн өдгөө 50 тэрбум төгрөгийн хөрөнгийн үнэлгээтэй даатгалын салбарын томоохон төлөөллүүдийн нэг болсон”-ыг цохон тэмдэглэсэн билээ.
Мөн Ард Санхүү Нэгдлийг үүсгэн байгуулагч, тус компанийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг арга хэмжээнд хүрэлцэн ирж өнгөрсөн болон өнөөдрийн ололт амжилтыг бүтээлцсэн хамт олондоо талархлын үгээ хэллээ.
Сонирхуулан тэмдэглэхэд нэг гэр бүлийн 3 үеийн төлөөлөл өнөөг хүртэл даатгалын салбарт тогтвортой ажиллан залгамж халаагаа хойч үедээ үлгэрлэн өвлүүлэн салбарын мэдлэг боловсролыг түгээж буй нь талархууштай.
Ийнхүү 90 настай буурлаас 20 гаруйхан настай залуучуудаар хүний нөөцөө бүрдүүлэн даатгуулагч нарын эрсдэлийг бууруулж, санхүүгийн тогтвортой байдлыг хангахын төлөө зүтгэж буй Ард даатгал ХК-ийн ажилтан та бүхэндээ талархал илэрхийлье.
Share via: