“Ард Даатгал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2026 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн ээлжит хурлын 08/26 тоот тогтоолоор 2025 оны жилийн эцсийн цэвэр ашгаас нэгж хувьцаанд 40 (дөчин) төгрөг буюу 1,000,000,000 (нэг тэрбум) төгрөгийг хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэлээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг 2026 оны “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдөр”-өөр тогтоож ногдол ашиг хуваарилахтай холбоотой төлбөр тооцоог “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК-иар зуучлуулан 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар тогтлоо.
Бидэнд итгэл үзүүлэн хамтдаа хүчтэй байдаг харилцагч, хөрөнгө оруулагч болон даатгуулагч нартаа талархал илэрхийлье.
Share via: