Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 3 сарын 18-ны өдрийн 12/26 тоот тогтоолын дагуу Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах тухай зарлаж байна.
Хурал хуралдуулах газар, өдөр, цаг: 2026 оны 4 сарын 28-ны өдрийн 11 цаг 00 минутад Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8-р хороо, Бага тойруу 1, Амарын гудамж, Сэнтрал Тауэрийн 17 давхарт, Криптос танхимд зохион байгуулагдана. Хуралд оролцогч биеэр болон Ард Апп (Ard App) ашиглан саналаа өгнө.
Компанийн оноосон нэр: Ард Даатгал ХК
Хурлын хэлэлцэх асуудал:
- Компанийн 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг танилцуулах;
- 2025 оны санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт танилцуулах;
- 2025 оны ТУЗ-ийн үйл ажиллагааны тайлан танилцуулах;
- 2026 оны ТУЗ-ийн төсөв танилцуулах;
- Ногдол ашиг хуваарилах талаарх ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах
- 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд өгсөн ТУЗ-ийн дүгнэлтийг танилцуулж батлуулах;
- ТУЗ-ийн гишүүдийг сонгох тухай;
- Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай;
- Хувьцаа халааслах тухай
Бүртгэлийн өдөр: 2026 оны 4 сарын 6-ны өдөр
Хуралд бэлтгэх явцад Хувьцаа эзэмшигчдийн танилцаж болох баримт бичгийн жагсаалт:
- 2025 оны үйл ажиллагааны болон санхүүгийн аудитлагдсан тайлан;
- Хурлаар хэлэлцэх асуудалд санал өгөх, Саналын хуудасны загвар;
- Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэг;
- 2025 оны цэвэр ашгаас хуваарилж олгосон ногдол ашгийн тайлан;
- Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоолын төсөл.
- Бусад шаардлагатай холбогдох баримтууд
Хувьцаа эзэмшигч та 2026 оны 3 сарын 23-ны өдрөөс хойш ажлын өдрүүдэд ажлын цагаар өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хандах, эсхүл www.aic.mn цахим хуудсаар зочлон хурлын материалтай танилцах боломжтой.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Сүхбаатарын талбай, Сэнтрал Тауэр, 17 давхар, 1710тоот
Утас: 7720-0088 (Оператор)
ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС
Share via: