Тус даатгал нь жолооч замын хөдөлгөөнд оролцох үедээ гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учруулж болзошгүй хохирлыг нөхөн төлөх зорилготой бүтээгдэхүүн юм.
Даатгалын зүйл:
- Жолооч нь замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлага.
Даатгагч даатгалын зүйлийг ямар эрсдэлээс даатгах вэ?
- Жолооч нь автотээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын амь насанд учруулсан хохирол
- Жолооч нь автотээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эрүүл мэндэд учруулсан хохирол
- Жолооч нь автотээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгөд учруулсан хохирол.
Даатгалын үнэлгээ:
- Даатгалын үнэлгээний хэмжээ, даатгалын суурь хураамж нь жолоочийн даатгалын тухай хуульд заасны дагуу дараах хэмжээтэй байна.
| |
Тээврийн хэрэгслийн ангилал |
Даатгалын үнэлэгээ буюу нэг удаа олгох нөхөн төлбөрийн дээд хэмжээ |
Даатгалийн суурь хураамж |
| 1 |
“A” ангиллын тээврийн хэрэгсэл |
5сая хүртэл |
12500 |
| 2 |
“B” ангиллын тээврийн хэрэгсэл |
5сая хүртэл |
33000 |
| 3 |
“C” ангиллын тээврийн хэрэгсэл |
10сая хүртэл |
42500 |
| 4 |
“D” ангиллын тээврийн хэрэгсэл |
10сая хүртэл |
53000 |
| 5 |
“Mеханизм” ангиллын тээврийн хэрэгсэл |
5сая хүртэл |
12500 |
Даатгалын хураамжийн хэмжээ
-
- Даатгалын хураамжийн хэмжээг тогтоохдоо даатгалын суурь хураамжийн хэмжээг жолоочийн даатгалын тухай хуулийн 11.1-д заасан итгэлцүүрээр нэмэгдүүлж буюу хорогдуулж тооцно.
| # |
НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХГҮЙ НӨХЦӨЛ: |
Дараах хохирол жолоочийн даатгалын тохиолдолд үл хамаарна гэж үзэн даатгагч нөхөн төлбөр олгохоос гатгалзана:
- Сэтгэл санааны хохирол
- Хүрээлэн байгаа орчныг бохирдуулснаас үүссэн хохирол
- Даатгуулагчийн автотээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол
- Жолоочийн даатгалын тухай хууль болон энэ гэрээнд заасан хэмжээнээс илүү гарсан хохирол
- Даатгуулагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр дээрх гэрээний нөхцөл заалтанд өөрчлөлт орсон байж болно