Ард Даатгал ХК нь харилцагч, даатгуулагч, түнш байгууллага, ажилтнууд болон бусад дотоод болон гадаад сонирхогч талууддаа чанартай, найдвартай, мэдээллийн аюулгүй байдлыг хангасан даатгалын үйлчилгээ үзүүлэх зорилгоор Нэгдсэн менежментийн тогтолцоог хэрэгжүүлж байна.
Энэхүү тогтолцоо нь ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо болон ISO/IEC 27001:2022 Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны шаардлагад нийцүүлэн компанийн үндсэн болон дэмжих үйл ажиллагааны хүрээнд хэрэгждэг. ISO 9001 нь үйлчилгээний чанар, харилцагчийн сэтгэл ханамжийг сайжруулахад, ISO/IEC 27001 нь мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй байдлыг хамгаалахад чиглэдэг.
Нэгдсэн менежментийн тогтолцооны хамрах хүрээнд ердийн болон давхар даатгалын үйл ажиллагаа, нөхөн төлбөрийн үйлчилгээ, салбарын удирдлага, даатгалын зуучлагч, даатгалын төлөөлөгчийн харилцаа, санхүүгийн болон хөрөнгийн удирдлага, хүний нөөц, бичиг хэрэг, архив, хууль нийцэл, мөн ERP систем, аппликэйшн болон мэдээллийн технологийн холбогдох үйл ажиллагаа багтана.
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоонд Даатгалын ERP систем, Ард Апп, Helpy дуудлагын нэгдсэн систем, Microsoft 365 болон Aic.mn веб сайт зэрэг мэдээллийн системүүд хамрагдана.
Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны хүрээнд ISO/IEC 27001:2022 стандартын Annex A-д заасан хяналтуудаас хасалт хийсэн хяналт байхгүй.
Тогтолцоо нь компанийн бүтэц зохион байгуулалтын бүх нэгж, төв оффис, орон нутгийн салбарууд болон харилцагчийн үйлчилгээний төвийн үйл ажиллагаанд хамаарна. Компанийн үйл ажиллагаа өргөжин тэлэх, өөрчлөгдөх тохиолдолд хамрах хүрээг тухай бүр шинэчлэн сайжруулна.
Ард Даатгал ХК нь хэрэглэгчийн хэрэгцээ, хууль зохицуулалтын шаардлага, сонирхогч талуудын хүлээлтийг харгалзан үйлчилгээний чанар, мэдээллийн аюулгүй байдал, тасралтгүй сайжруулалтыг эрхэмлэн ажилладаг бөгөөд Нэгдсэн менежментийн тогтолцооны хамрах хүрээний мэдээллийг сонирхогч талуудад нээлттэй байлгадаг.
Share via: