Ард Даатгал ХК нь Дорнын Хязгааргүй Мөнх Хөгжил ТББ-тай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд:
🔹 ХАБЭА-н сургалт, зөвлөгөө
🔹 Ажлын байрны эрсдэлийн үнэлгээ
🔹 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх
🔹 Эрсдэлийг бууруулах, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллана.
Даатгал бол зөвхөн осол гарсны дараах хохирлыг барагдуулах тухай биш. Эрсдэлийг урьдчилан таньж, ослоос сэргийлэх нь хамгаалалтын хамгийн чухал алхам юм.
Аюулгүй ажлын байр бол ажил олгогч, ажилтан бүрийн хамтын оролцоо, хариуцлага юм.