Даатгуулагч байгууллагын өөрийн эсвэл гэрээний дагуу бусдын ачаа, бараа бүтээгдэхүүн, эд материалыг Монгол орны нутаг дэвсгэр дээр бүх төрлийн тээврийн хэрэгслээр (авто тээврийн хэрэгсэл, галт тэрэг) тээвэрлэж байх явцад тохиолдож болох эрсдэлийн улмаас хохирол, зардал гарсан тохиолдолд даатгагч нөхөн төлөх ач холбогдолтой бүтээгдэхүүн юм.
📌
ЭРСДЭЛ БА ДААТГАЛЫН ЗҮЙЛ
Даатгалын зүйл:
- Тээвэрлэгдэж буй ачаа бараа
Даатгагч даатгалын зүйлийг ямар эрсдэлээс даатгадаг вэ?
Үндсэн эрсдэл:
- Замын хөдөлгөөнд оролцож байх үеийн эрсдэл
- Байгалийн эрсдэл
- Гал, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт
- Цахилгаан, эрчим хүчний эрсдэл
- Тээвэрлэлтийн үеийн гэнэтийн осол
Нэмэлт эрсдэл:
- Гадны нөлөөлөл
- Хулгай (их биеийн болон жижиг эд ангийн хулгай)
- Нэмэлт зардал (үнэлгээний болон ослын газраас тээвэрлэх зардал)
💰
ҮНЭЛГЭЭ
Даатгалын үнэлгээ:
Даатгалын үнэлгээг тогтоохдоо даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож дараах үнийн аль нэгийг сонгоно. Үүнд:
- Зах зээлийн тухайн үеийн үнэ буюу зах зээлийн жишиг үнээр тооцох
- Бүртгэлийн үнэ эсвэл баримтад заасан барааны энгийн дүнгээр тооцох