📞 7720 0088 ✉️ info@arddaatgal.mn
Ард Даатгал Лого
ЭД ХӨРӨНГИЙН ДААТГАЛ

Барилга байгууламжийн даатгал

Албан байгууллага, үл хөдлөх хөрөнгөө болзошгүй гэнэтийн эрсдэлээс хамгаалаарай

Тус даатгал нь даатгуулагч байгууллагын эзэмшиж /хариуцаж/ түрээслэж буй бүх төрлийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа барилга байгууламжид аливаа гэнэтийн үйл явдлын улмаас эвдрэл, гэмтэл, хохирол гарсан тохиолдолд сэргээн засварлах эсвэл нөхөн төлөх ач холбогдолтой даатгал юм.
📌

ЭРСДЭЛ БА ДААТГАЛЫН ЗҮЙЛ

Даатгалын зүйл:

  • Байгууллагын эзэмшлийн /түрээсийн/ хариуцлагын бүх төрлийн зориулалтаар ашиглаж болох үл хөдлөх хөрөнгийн чанартай барилга байгууламж

Даатгагч даатгалын зүйлийг ямар эрсдэлээс даатгах вэ?

Үндсэн эрсдэл:

  • Байгалийн эрсдэл (газар хөдлөлт, галт уул дэлбэрэх, аадар бороо, шороон шуурга, үер ус, хөлдөлт, хөрсний гулгалт, суулт нурангид даруулах, хүчит салхи)
  • Гал, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт
  • Цахилгаан эрчим хүчний (Цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл, хэт ачаалал)
  • Ус, чийгний (сантехникийн шугам сүлжээний гэмтэл)

Нэмэлт эрсдэлүүд:

  • Гуравдагч этгээдийн санаатай буюу санамсаргүй үйлдлийн
  • Гадны нөлөөлөл
  • Бүх төрлийн гэнэтийн осол
  • Хулгай дээрмийн эрсдэл
  • Нэмэлт зардлын даатгал (баримтаар нотлогдох)

Ард Даатгал ХК

Монгол Улс, Улаанбаатар 14200, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Д.Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр, 17 давхар, 1710 тоот

Биднийг дагах

© ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ХУУЛИЙН ДАГУУ АРД ДААТГАЛ ХК ЭЗЭМШИНЭ. 2026 ОН