📞 7720 0088 ✉️ info@arddaatgal.mn
Ард Даатгал Лого
ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ДААТГАЛ

Хүнд болон тусгай зориулалтын машин механизмын даатгал

Байгууллагынхаа машин механизм, тусгай техник хэрэгслийг болзошгүй эрсдэлээс хамгаалаарай

Танай байгууллагын эзэмшиж, хариуцаж буй бүх төрлийн хүнд болон тусгай зориулалтын машин механизм аливаа гэнэтийн явдлын улмаас хохиролд өртвөл тус даатгал нь гарсан хохирлыг сэргээн засварлах эсвэл хохирлыг барагдуулан нөхөн олгох зорилготой юм.
📌

ЭРСДЭЛ БА ДААТГАЛЫН ЗҮЙЛ

Даатгалын зүйл:

  • Барилга угсралт, зам засвар, хөдөө аж ахуй, уул уурхайн үйл ажиллагаанд ашигладаг хүнд машин механизм

Даатгагч даатгалын зүйлийг ямар эрсдэлээс даатгах вэ?

Үндсэн эрсдэл:

  • Ашиглалтын үеийн /зогсоол гаражид хадгалахад үед энэ эрсдэл хамаарахгүй/
  • Галын эрсдэл
  • Байгалийн эрсдэл
  • Цахилгаан эрчим хүчний эрсдэл

Хэрэв та шаардлагатай гэж үзэж байвал дараах нэмэгдэл эрсдэлээс сонгон үндсэн эрсдэл дээр нэмэн даатгуулах боломжтой:

  • Зам тээврийн хөдөлгөөний үеийн
  • Ахуйн
  • Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл
  • Хулгайн
💰

ҮНЭЛГЭЭ

Даатгалын үнэлгээ:

Даатгалын зүйлийн үнэлгээг зах зээлийн үнийн жишгийг баримтлан даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцоно. Хохиролд орсон даатгалын зүйлийг засварын газар хүртэл тээвэрлэх зардлыг даатгалын үнэлгээнд нэмж тооцон даатгуулж болно.

⚠️

НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХГҮЙ НӨХЦӨЛ

Дараах тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзана. Үүнд:

  • Даатгалын тухай хуулийн 8.5-д заасан үндэслэлүүд
  • Даатгалын тохиолдлын үед эрсдэлийг таслан зогсоох арга хэмжээ аваагүй буюу хохирлыг санаатайгаар ихэсгэсэн нь тогтоогдсон бол
  • Даатгалын гэрээнд өөрөөр заагаагүй бол нэмэлт эрсдэлийн улмаас учирч гарсан хохирол, нэмэлт зардал
  • Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна үүссэн хохирол
  • Даатгалын хураамж төлөөгүй байхад учирсан хохирол
  • Даатгуулагч Даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол
  • Хохирлоос үүдэн гарсан эдийн засгийн алдагдал
  • Даатгалын эрсдэлийн улмаас даатгалын зүйлийн байршиж буй газар, шороо, хөрс, агаар, газрын хэвлийн болон байгаль орчинд учирсан хохирол
  • Даатгалын зүйлийг гэмт хэргийн зорилгоор болон хууль бусаар ашиглаж явсан үед учирсан хохирол
  • Байлдааны зэвсэг хэрэглэх, атомын, цөмийн, болон цацраг идэвхт эрсдэлүүдээс үүссэн хохирол
  • Ажил хаялт, нийгмийн эмх замбараагүй байдал, иргэний бослого, үймээн, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагааны улмаас үүдсэн хохирол
  • Шалган турших зорилгоор эсвэл санаатайгаар ачааллыг хэтрүүлэх болон хэвийн бус байдлыг бий болгосон тохиолдлоос үүссэн хохирол
  • Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, сэтгэцийн эмгэг болон эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн үйлдлээс үүдсэн хохирол
  • Даатгалын тохиолдлын бус үед зайлшгүй сэргээн засварлахтай холбогдон гарах зардал
  • Даатгалын үнэлгээнээс давсан хохирол болон ашиг орлогын алдагдал
  • Даатгуулагч даатгагчидтай тохиролцолгүйгээр хохирлыг арилгасан нь бодит үнэлгээг тогтоох боломжгүй болгосон тохиолдолд
  • Даатгалын зүйлд зориулалтын бус болон тусгай зөвшөөрөлгүй тоноглол, төхөөрөмжийг суулгаснаас үүдсэн хохирол
  • Байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйлийн улмаас учирсан хохирол
  • Даатгалын зүйлийн өмчлөл, эзэмшилд өөрчлөлт орсон талаар даатгагчид 15 хоногт багтаан мэдэгдээгүй үед учирсан хохирол
  • Гэрээнд өөрөөр заагаагүй бол улсын авто замын сүлжээнд ороогүй, маршрутын замаар зорчсон, гарц гарамгүй гол гаталснаас учирсан хохирол
  • Даатгуулагч нэмэлт тоног төхөөрөмжөө даатгаагүй үед тэдгээрт учирсан хохирол
  • Техникийн бүрэн байдлыг хангаж яваагүйн улмаас үүдэн гарсан хохирол
  • Үйлдвэрлэлийн алдаа болон эд ангийг буруу суурилуулсан, угсарсан, задалснаас үүдсэний зардал
  • Эдэлгээний болон ашиглалтын хугацаа дууссан, хэт хуучирсан материал, тоног төхөөрөмж ашигласнаас учирсан хохирол
  • Механик эвдрэл болон мотор цохисон, тэдгээрээс учирсан хохирол
  • Цахилгааны эсвэл электроникийн эвдрэл, гэмтэл, тэдгээрээс учирсан хохирол
  • Ан ав хөөх уралдааны зориулалтаар ашиглаж явснаас учирсан хохирол
  • Жолоодох эрхийн үнэмлэхгүй, жолоодох эрх нь хасагдсан хүн жолоодсоноос учирсан хохирол
  • Дугуйнд учирсан хохирол (обуданд учирсан хохирлыг төлөх бөгөөд гадуур дотуур покрышка, хаймран дугуйнд учирсан хохирол хамаарахгүй)
  • Тусгай зөвшөөрөлгүй, эсвэл зөвшөөрсөн хэмжээнээс хэтэрсэн ачаа чиргүүл, шатамхай материал ачиж тээвэрлэснээс учирсан хохирол
  • Даатгалын зүйлийн дотор байсан эд зүйлс, тээвэрлэгдсэн ачаанд учирсан хохирол
  • Хүн тээвэрлэх зориулалтын бус автотээврийн хэрэгслээр хүн тээвэрлэсний улмаас учирсан хохирол
  • Даатгуулагч байгууллагатай хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээгүй хүн жолоодож явах үед учирсан хохирол
  • Онцгой Байдлын Ерөнхий Газар болон бусад байгууллагаас сэрэмжлүүлэг өгсөөр байтал замд гарснаас учирсан хохирол
  • Автотээврийн хэрэгслийг орхиж явахдаа холбогдох дүрэм журмын дагуу арга хэмжээ аваагүй тохиолдолд
  • Зориулалтын бус аргаар автотээврийн хэрэгслийг халаасан, асаасан, тээвэрлэсэн, чирсэн, түрсэн үед учирсан хохирол
  • Жолоочийн даатгалын тухай хуульд хамаарах хохирол
  • Даатгуулагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр дээрх гэрээний нөхцөл заалтанд өөрчлөлт орсон байж болно

Ард Даатгал ХК

Монгол Улс, Улаанбаатар 14200, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Д.Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр, 17 давхар, 1710 тоот

Биднийг дагах

© ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ХУУЛИЙН ДАГУУ АРД ДААТГАЛ ХК ЭЗЭМШИНЭ. 2026 ОН