📞 7720 0088 ✉️ info@arddaatgal.mn
Ард Даатгал Лого
ЭД ХӨРӨНГИЙН ДААТГАЛ

Эмнэлгийн барилга байгууламжийн даатгал

Эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх барилга байгууламжаа болзошгүй гэнэтийн эрсдэлээс найдвартай хамгаалаарай

Тус даатгал нь даатгуулагч эмнэлгийн байгууллагын эзэмшиж, хариуцаж, түрээслэж буй эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх болон үүнтэй холбогдолтой бусад зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа барилга байгууламжид аливаа гэнэтийн үйл явдлын улмаас эвдрэл, гэмтэл, хохирол гарсан тохиолдолд сэргээн засварлах эсвэл нөхөн төлөх ач холбогдолтой даатгал юм.
📌

ЭРСДЭЛ БА ДААТГАЛЫН ЗҮЙЛ

Даатгалын зүйл:

  • Байгууллагын эзэмшлийн /түрээсийн/ хариуцлагын бүх төрлийн зориулалтаар ашиглаж болох үл хөдлөх хөрөнгийн чанартай барилга байгууламж

Даатгагч даатгалын зүйлийг ямар эрсдэлээс даатгах вэ?

Үндсэн эрсдэл:

  • Байгалийн эрсдэл (газар хөдлөлт, галт уул дэлбэрэх, аадар бороо, шороон шуурга, үер ус, хөлдөлт, хөрсний гулгалт, суулт нурангид даруулах, хүчит салхи)
  • Гал, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт
  • Цахилгаан эрчим хүчний (Цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл, хэт ачаалал)
  • Ус, чийгний (сантехникийн шугам сүлжээний гэмтэл)

Нэмэлт эрсдэлүүд:

  • Гуравдагч этгээдийн санаатай буюу санамсаргүй үйлдлийн
  • Гадны нөлөөлөл
  • Бүх төрлийн гэнэтийн осол
  • Хулгай дээрмийн эрсдэл
  • Нэмэлт зардлын даатгал (баримтаар нотлогдох)

Ард Даатгал ХК

Монгол Улс, Улаанбаатар 14200, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Д.Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр, 17 давхар, 1710 тоот

Биднийг дагах

© ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ХУУЛИЙН ДАГУУ АРД ДААТГАЛ ХК ЭЗЭМШИНЭ. 2026 ОН