📞 7720 0088 ✉️ info@arddaatgal.mn
Ард Даатгал Лого
ЭРҮҮЛ МЭНД, ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ

Гадаадад зорчигчдын даатгал

Гадаад улс орнуудад аялах болон ажиллах үедээ эрүүл мэнд, санхүүгээ хамгаалаарай

Тус даатгалд даатгуулсан тохиолдолд эмчилгээний өндөр өртөгтэй зардлаас сэргийлэх боломжтой болж байгаа юм.

Хүний нутагт, тэр тусмаа өмнө нь очиж байгаагүй газарт танд ямарваа гэнэтийн осолд өртөхгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Үүнийг хэн ч урьдчилан харж, өөрийн хяналтандаа байлгах боломжгүй. Гадаадын орнуудад эмнэлгийн үйлчилгээ авахад ихэвчлэн маш өндөр зардалтай байдаг бөгөөд ийм төрлийн зардлыг та урьдчилан тооцоогүй байдаг учраас төлөвлөгдөөгүй зардал гардаг.

📌

ЭРСДЭЛ

Гадаадад зорчигчдын даатгалд хэдэн насны хүмүүс даатгуулах боломжтой вэ?

  • Аяллын болон богино хугацаатай албан ажилд явж буй бүх насны хүмүүс даатгуулах боломжтой.

Гадаадад зорчигчдын даатгалд юу даатгуулж болох вэ?

  • Зорчигч та амь нас, эрүүл мэндээ тус даатгалд даатгуулна.

Таныг ямар эрсдэлүүдээс даатгадаг вэ?

Гадаадад зорчигчдын даатгал таныг дараах эрсдэлээс даатгана:

  • Гэнэтийн осолд өртөж түргэн тусламжийн болон эмнэлэгт хандаж эмчилгээ үйлчилгээ авах.

Гадаад зорчигчдын даатгалын эрсдэлийн хуваарилалт

Эрсдэлийн төрөл 15,000$ 30,000$ 40,000$ 50,000$
Зорчих улс Япон, АНУ, Канад, Австрали, Баруун Европ, Шенгений орнуудаас бусад орнууд Япон, АНУ, Канад, Австрали, Шенгений орнуудаас бусад орнууд Япон, АНУ, Канад, Австрали, Шенгений орнуудаас бусад орнууд Дэлхийн бүх орнууд
Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхҮнэлгээ хүртэл
Амбулаториор эмчлүүлэхҮнэлгээ хүртэл
Ковид - 191,500$ хүртэл
Амбулаториор эмчлүүлэх ӨХХЭхний үзлэгийн 50 ам доллар
Шүдний эмчилгээНэг шүдэнд 100 ам доллараас хэтрэхгүй
Эмнэлгийн тээвэрлэлт7,000$12,000$15,000$20,000$
Шарил буцаах5,000$7,000$10,000$12,000$
Тээш саатах, алдагдах
Багадаа 6 цагийн тээш сааталт-100$100$100$
Тасралтгүй 72 цагийн тээш сааталт--150$150$
Ачаа тээш алдагдах-100$200$300$
Нислэг саатах
Багадаа 6 цагийн нислэг сааталт--100$100$
Тасралтгүй 72 цагийн нислэг сааталт--100$100$
💰

ҮНЭЛГЭЭ

Даатгалын үнэлгээний багцууд:

  • 15,000$ + 10,000$ (Япон, АНУ, Канад, Австрали, Баруун Европ, Шенгений орнуудаас бусад орнууд)
  • 30,000$ + 10,000$ (Япон, АНУ, Канад, Австрали, Шенгений орнуудаас бусад орнууд)
  • 40,000$ + 10,000$ (Япон, АНУ, Канад, Австрали, Шенгений орнуудаас бусад орнууд)
  • 50,000$ + 10,000$ (Дэлхийн бүх орнууд)
📊

ХУРААМЖ БА ХӨНГӨЛӨЛТ

Ковид хамгаалттай нөхцөлийг сонгож даатгуулвал хураамж 2 дахин нэмэгдэнэ.

Хураамж нэмэгдэх нөхцөл:

  1. 61-65 настай бол 2 дахин
  2. 66-аас дээш настай бол 3 дахин
  3. Мэргэжлийн тамирчин бол 2 дахин
  4. Даатгуулагч эрсдэл өндөртэй үйл ажиллагаанд оролцож байгаа бол 2 дахин хураамжийг нэмэгдүүлнэ.

Гэр бүлийн хамт даатгуулж байгаа тохиолдолд үзүүлэх хураамжийн хөнгөлөлт:

Ам бүлийн тоо Хураамжийн хөнгөлөлтийн хувь
Даатгуулагч гэр бүлийн хамт /эхнэр, нөхөр/10%
Даатгуулагч гэр бүл, 1 хүүхдийн хамт12%
Даатгуулагч гэр бүл, 2 хүүхдийн хамт13%
Даатгуулагч гэр бүл, 3 хүүхдийн хамт14%
Даатгуулагч гэр бүл, 4 хүүхдийн хамт15%
⚠️

НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХГҮЙ НӨХЦӨЛ

Дараах тохиолдолд Даатгагч нөхөн төлбөр олгохгүй:

  • Архаг, хууч өвчин
  • Даатгуулагч худал мэдүүлсэн тохиолдолд
  • Даатгуулагч архи, согтууруулах ундаа болон мансууруулах бодисын нөлөөлөлд автсан бол
  • Даатгуулагч гэмт хэрэг үйлдсэнтэй холбоотой үүссэн хохирол
  • Даатгуулагч амиа хорлох (амиа хорлохыг завдсан бол), өөрийгөө гэмтээсэн
  • Даатгуулагч ХДХВ болон ДОХ-той байсан тохиолдолд
  • Сайн дурын үр хөндүүлэлт, түүнтэй холбоотой хүндрэл
  • Хүүхэд төрүүлэх, төрөхийн хүндрэл
  • Нүдний эмчилгээ, хараа засах, шил, линзтэй холбоотой эмчилгээ
  • Сонсголын үзлэг, чихний аппарат, чих цоолох
  • Ослоос шалтгаалаагүй бусад шүдний эмчилгээ
  • Бүх төрлийн гоо сайхны мэс засал
  • Эрхтэн шилжүүлэх мэс засал
  • Бүх төрлийн сэтгэл мэдрэлийн өвчин
  • Мэргэжлийн эмчийн бичиж өгсөн онош, эмчилгээнээс бусад эм, эмчилгээ
  • Шатахуунаар ажилладаг бүх төрлийн тээврийн хэрэгслийг зохих зөвшөөрөлгүй жолоодох үед гарсан хохирол, гэмтэл
  • Мэргэжлийн спортоор хичээллэх үеийн бэртэл, гэмтэл
  • Ажилчдын нөхөн олговор, мэргэжлээс шалтгаалах өвчний тухай хуультай холбоотой олгогдох ёстой нөхөн олговор
  • Өөр даатгалын компани, буяны байгууллага эсвэл засгийн газраас төлөгдөх ёстой эмчилгээ, тэтгэмж
  • Даатгалын гэрээ үйлчлэх газар нутгаас гадна тохиолдсон бэртэл, гэмтэл
  • Гэм буруутай этгээдээс хохирлын мөнгөө нэхэмжилж авсан бол
  • Хохирлын улмаас үүссэн аливаа үр дагавар
  • Нотлох баримтгүй хохирол
  • Иргэний дайн, ажил хаялт, үймээн самуун, терроризмтой холбоотой хохирол
  • Даатгалын тохиолдлыг календарийн 180 хоногт багтаж мэдэгдээгүй бол
  • Даатгуулагчийн буруутай үйлдлээс шалтгаалан нислэг саатсан бол
  • Ачаа тээш хоцорсон тухай тээвэрлэгчийн нотолгоо баримтгүй бол
  • Даатгуулагч эх орондоо буцаж ирсэн тохиолдолд зөвхөн 6 ба түүнээс дээш цагаар ачаа хоцорсоны нөхөн төлбөрийг олгох ба нэмэлт төлбөр бодогдохгүй
  • Даатгуулагч нь ачаа тээшээ хоцрох, алдсанаа мэдсэн даруйдаа авиа компанийн ачаа тээш хариуцсан мэргэжилтэнд мэдэгдээгүй тохиолдолд
  • Гаалийн мэргэжилтнүүд ачааг хурааж, саатуулсны улмаас ачаа тээш хойшлогдож саатсан тохиолдолд
  • Даатгуулагчийн эх орноос хийгдэж буй нислэг 6 цагаас дээш хугацаагаар саатсан тохиолдолд нэмэлт төлбөр төлөхгүй
  • Даатгуулагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр дээрх гэрээний нөхцөл заалтанд өөрчлөлт орсон байж болно

Ард Даатгал ХК

Монгол Улс, Улаанбаатар 14200, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Д.Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр, 17 давхар, 1710 тоот

Биднийг дагах

© ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ХУУЛИЙН ДАГУУ АРД ДААТГАЛ ХК ЭЗЭМШИНЭ. 2026 ОН