📞 7720 0088 ✉️ info@arddaatgal.mn
Ард Даатгал Лого
ЭД ХӨРӨНГИЙН ДААТГАЛ

Малын индексжүүлсэн даатгал

Байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлийг хохирол багатай даван туулах бодит хамгаалалт

Малаа тус даатгалд даатгуулснаар малчид та бүхэн байгаль, цаг уурын эрс тэс нөхцөлөөс үүдэлтэй ихээхэн хэмжээний гамшгийг хохирол багатайгаар даван туулах бодит боломжоор хангагдах даатгал юм.

Малын индексжүүлсэн даатгал ямар онцлогтой даатгал вэ?

  • Малын индексжүүлсэн даатгал (МИД) нь нэг малчны хотонд гарсан хохиролд биш нийт сумын малын төрөл тус бүрийн хорогдлоос хувь тооцож нөхөн төлбөр олгодог онцлогтой даатгал юм.

Малын индексжүүлсэн даатгалын борлуулалт хэзээнээс хийгдэж эхлэх вэ?

  • Жил бүрийн 3-р сарын 01-нээс 6-р сарын 30-ыг хүртэл
📌

ЭРСДЭЛ

Малын эрсдлийн даатгалд юу даатгуулах вэ?

  • Та тус даатгалд таван хошуу малаа даатгуулах боломжтой.

Ямар эрсдэлээс даатгах вэ?

  • Зуд
  • Эмгэг
  • Чоно нохойд бариулах
  • Хулгайд алдах
💰

ҮНЭЛГЭЭ БА ХУГАЦАА

Даатгалын үнэлгээ:

  • Даатгалын үнэлгээг тогтоохдоо даатгуулах малын төрөл тус бүрийг малын зах зээлийн дундаж үнэлгээнээс 100 хүртэлх хувиас сонгон үнэлж даатгана.

Даатгал ямар хугацаанд хүчинтэй байдаг вэ?

  • Тухайн малчны даатгуулсан жилийнх нь жилийн эцсийн мал тооллогоос дараа жилийнх нь хагас жилийн мал тооллого болох хугацаанд гарсан малын хорогдлыг тооцон нөхөн төлбөр олгоно.

Ард Даатгал ХК

Монгол Улс, Улаанбаатар 14200, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Д.Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр, 17 давхар, 1710 тоот

Биднийг дагах

© ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ХУУЛИЙН ДАГУУ АРД ДААТГАЛ ХК ЭЗЭМШИНЭ. 2026 ОН