Та гэр ахуйн хэрэгсэл тавилгаа тус даатгалд даатгуулснаар та өөрийн гэр бүлийн санхүүг тавилга болон гэр ахуйн цахилгаан хэрэгслийн эвдрэл, хохирлын улмаас үүсэх төлөвлөгдөөгүй зардлаас хамгаалах боломжтой болж байгаа юм.
📌
ЭРСДЭЛ
Гэр ахуйн хэрэгсэл, тавилгын даатгалаар юу даатгуулж болох вэ?
- Бүх төрлийн цахилгаан хэрэгсэл
- Гэр ахуйн тавилга
Таныг ямар эрсдэлүүдээс даатгах вэ?
Та үндсэн эрсдэл болох дараах эрсдэлээс даатгуулах болно. Үүнд:
- Галын
- Байгалийн
- Цахилгаан, эрчим хүчний
- Сантехникийн
Хэрэв та шаардлагатай гэж үзэж байвал үндсэн эрсдэл дээр нэмэн нэмэгдэл эрсдэлүүдээс сонголтоо хийж даатгуулах боломжтой. Үүнд:
- Гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл
- Хулгай дээрэм
💰
ҮНЭЛГЭЭ БА ХУРААМЖ
Даатгалын үнэлгээ ба хураамж яаж тогтоогдох вэ?
Даатгалын үнэлгээг тогтоохдоо даатгуулагч, даатгагч нар дараах тохиролцооны аль нэг дээр үндэслэн тогтооно. Үүнд:
- Зах зээлийн тухайн үеийн үнээр тооцно.
- Даатгалын хураамжийг тооцохдоо тухайн даатгалын зүйлийн байршил, ажиллах орон зай зэрэг эрсдэлийн түвшин, материалын бүтэц, хийц, зориулалтаас хамааруулан харилцан тохиролцоно.