📞 7720 0088 ✉️ info@arddaatgal.mn
Ард Даатгал Лого
ЭРҮҮЛ МЭНД, ГЭНЭТИЙН ОСЛЫН ДААТГАЛ

Гэнэтийн ослын даатгал

Өөрийгөө болон гэр бүлээ гэнэтийн ослын санхүүгийн эрсдэлээс хамгаалах баталгаа

Гэнэтийн ослын даатгалын ач холбогдол нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэндэд гэнэтийн ослын улмаас хохирол учирсан тохиолдолд нөхөн төлбөр олгоход оршдог.

Хүмүүс бид амьдралынхаа туршид амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах урьдчилан таашгүй эрсдэлүүдтэй тулгарч байдаг. Харин тохиолдож болох тэдгээр эрсдэлийн эсрэг таны хийж чадах, өөрийгөө болон гэр бүлээ санхүүгийн хохирлоос хамгаалахад дэмжлэг болох зүйл бол Гэнэтийн ослын даатгал мөн юм.

📌

ЭРСДЭЛ БА ХАМГААЛАХ ХҮРЭЭ

Ард Даатгал компанийн санал болгож буй Гэнэтийн ослын даатгал нь таныг бүх төрлийн гэнэтийн ослын улмаас бэртэж, гэмтсэн тохиолдолд эмчилгээний зардлыг нь нөхөн төлснөөр танд санхүүгийн бодит тусламж болох даатгал юм.

Бид таныг ямар эрсдэлүүдээс даатгах вэ?

  • Үйлдвэрлэл техникийн: Машин тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй харьцах үед болон цахилгаан хүчдэл, дэлбэрэлт, шаталт зэргийн нөлөөгөөр учирсан осол, химийн бодист хордох, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөнөөс гарч болох осол гэх мэт эрсдэл.
  • Техниктэй харьцах үеийн: Унадаг дугуй, мотоцикл, автомашин зэрэг авто болон механик тээврийн хэрэгсэл, төмөр зам, агаарын болон усан замын тээврийн хэрэгсэл онхолдох, мөргөлдөх, унах, живэх гэх мэт эрсдэл.
  • Байгалийн: Газар хөдлөлт, цасан болон шороон шуурга, хүчит салхи, үер, хөрсний нуралт, цөмрөлт, аянга, аадар бороо, мөндөр, ой хээрийн түймэр, усанд живэх, шавар намагт шигдэх гэх мэт эрсдэл.
  • Ахуйн: Унаж бэртэх, хальтирах, зам тээврийн аюул осолд өртөх, элдэв юманд цохиулах, хавчуулах, түлэгдэх, хорт хийнд хордох гэх мэт эрсдэл.
  • Гадны нөлөөллийн: Бусдын гэмт үйлдлийн улмаас сум, хутга мэсэнд өртөх, хорлогдох, зодуулах, цохиулах зэргээр гэмтэх гэх мэт эрсдэл.

Гэнэтийн ослын даатгал ямар давуу талуудтай вэ?

  • Бид таныг аль ч нөхцөлд 24 цагийн турш даатгалын хамгаалалтанд байлгах болно.
  • Нөхөн төлбөрийг богино хугацаанд шийдвэрлэнэ.
  • Хуанлийн хоногоор тооцон нөхөн төлбөр олгоно.
  • Танд учрах санхүүгийн хүндрэлийг багасгаж өгнө.
💰

ҮНЭЛГЭЭ БА ХУРААМЖ

Даатгалын үнэлгээ ба хураамж:

  • Даатгалын үнэлгээг даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож тогтоох бөгөөд үнэлгээний доод хэмжээ нь 1,000,000 төгрөгөөс багагүй байна.
  • Даатгалын хураамжийг даатгуулагчийн ажил мэргэжил, даатгалын хамгаалалтаас хамааруулан үнийн уян хатан нөхцөлөөр санал болгож болно.
📊

НӨХӨН ТӨЛБӨР БА БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Нөхөн төлбөр олголт:

Хохирогч нь гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа хагас алдсан бол түүний эмнэлэгт хэвтсэн, амбулатори болон гэрээр эмчлүүлсэн (эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, хэрэв тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгосон бол тэтгэврийн дэвтэр зэргийг үндэслэн) хуанлийн өдрөөр тооцсон хугацаанаас хамааруулан хувиар тооцон даатгалын үнэлгээнээс бодож нөхөн төлбөр олгоно.

Бэртэж гэмтсэн тохиолдолд хэнд хандах вэ?

  • Яаралтай мэргэжлийн байгууллагад хандаж анхан шатны тусламж авна.
  • Ард Даатгалын Шуурхай албаны 7720 0088 утас руу мэдэгдэх, эсвэл даатгал хийсэн даатгалын менежер рүү мэдэгдэн зөвлөгөө авах боломжтой.
  • Ард Даатгалын эмч

Та ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ?

  • Даатгалын баталгаа
  • Нөхөн төлбөрийн маягт /бөглөсөн/
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, магадлагаа
⚠️

НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХГҮЙ НӨХЦӨЛ

Тухайн даатгалын онцлогтой холбоотой дараах тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзана. Үүнд:

  • Эд хөрөнгөнд учирсан аливаа хохирол
  • Даатгуулагч байгууллагатай хөдөлмөрийн буюу ажил гүйцэтгэх гэрээгүй хүний аливаа хохирол
  • Даатгуулагч даатгагчидтай тохиролцолгүйгээр хохирлыг арилгасан нь бодит үнэлгээг тогтоох боломжгүй болгосон тохиолдолд
  • Гуравдагч этгээдэд түүнчлэн бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учруулсан хохирол, хариуцлага
  • Даатгуулагчийн бусдын жор, патент, лиценз гэрчилгээний эрхийг зөрчсөнөөс үүссэн хохирол
  • Даатгуулагчийн ажилтан нь хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэвэл зохих хугацаанд дур мэдэн өөр ажил гүйцэтгэх болон ажлын байраа орхиж яваад, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний болон аюулгүй ажиллагааны горимыг санаатай зөрчсөний улмаас учирсан хохирол
  • Даатгуулагч хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журмыг илтэд зөрчсөн тохиолдолд учирсан хохирол
  • Даатгуулагчийн өөрийн эрүүл мэндээс шалтгаалан гарсан хохирол
  • Даатгуулагч нь даатгалд хамрагдахаас өмнө учирсан ослын улмаас олсон гэмтлийн урхаг, хор нөлөөг эдгэрүүлэх, сэргийлэх зорилгоор дахин эмчилгээ хийлгэж эмнэлэгт хэвтсэн, амбулатори болон гэрээр эмчлүүлсэн бол
  • Мэргэжлийн спортын, уралдаан тэмцээн мөн бүхий л дотоод шаталтын хөдөлгүүртэй тээврийн хэрэгслээр уралдаан тэмцээнд оролцсон, уулын спорт, агаарын болон шүхрийн спортод оролцсон бол
  • Даатгуулагч сэтгэл санааны хямрал, сэтгэцийн эмгэг, эрх зүйн чадамжгүй үе, саа өвчний улмаас болон түр зуурын шокийн байдлаас үүдсэн гэмтэл бэртэл болон согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэснээс үүдсэн хохирол
  • Даатгуулагчийн ажил мэргэжлээс шалтгаалах өвчин болон удаан хугацааны туршид үүссэн нуруу нугасны гэмтэл
  • Ердийн болон халдварт өвчний улмаас хэвтэж эмчлүүлсэн, тахир дутуугийн зэрэглэл тогтоолгосон болон рашаан сувиллын амралтын газар сувилуулж, эмчлүүлсэн бол
  • Даатгуулагч нь санаатайгаар өөрийн биед гэмтэл учруулсан, амиа хорлосон, амиа хорлохыг завдсан бол
  • Даатгуулагч нь эрүүгийн гэмт хэрэг үйлдэж байхдаа болон үйлдэхийг завдсан үед учирсан хохирол
  • Цалин хөлс, тэтгэвэр, бусад томилолтын зардал
  • Мэргэжлийн нарийн ур чадвар туршлага шаардагдах ажилд туршлагагүй ажилтныг томилон ажиллуулснаас үүссэн хохирол
  • Даатгуулагчийн 90-ээс дээш хоногт эмчлүүлсний төлбөр
  • Нөхөн төлбөр хүссэн баримт, материалуудыг даатгалын тохиолдол бий болсон өдрөөс хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуанлийн 180 хоногоос дээш хугацаагаар хожимдуулсан тохиолдолд эрхээ алдана
  • Даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас олгосон хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг нөхөн төлбөрөөс хасаж тооцох ба тэтгэмж нь эмнэлгийн хуудсаар бичигдсэн хоногоор тооцогдож баталгаажсан байна
  • Даатгуулагчтай харилцан тохиролцсоны үндсэн дээр дээрх гэрээний нөхцөл заалтанд өөрчлөлт орсон байж болно

Ард Даатгал ХК

Монгол Улс, Улаанбаатар 14200, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Д.Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр, 17 давхар, 1710 тоот

Биднийг дагах

© ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ХУУЛИЙН ДАГУУ АРД ДААТГАЛ ХК ЭЗЭМШИНЭ. 2026 ОН