📞 7720 0088 ✉️ info@arddaatgal.mn
Ард Даатгал Лого
ХАРИУЦЛАГЫН ДААТГАЛ

Барилга угсралтын хариуцлагын даатгал

Барилга угсралтын явцад гуравдагч этгээдэд учруулж болзошгүй хохирлын хариуцлагаас найдвартай хамгаалаарай

Тус даатгал нь даатгуулагчийн хийж гүйцэтгэж буй барилгын ажлын улмаас гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд осол, гэмтэл учруулсан тохиолдолд сэргээн засварлах болон нөхөн төлөх ач холбогдолтой даатгал юм.
📌

ЭРСДЭЛ БА ДААТГАЛЫН ЗҮЙЛ

Даатгалын зүйл:

  • Гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн өмнө хүлээх хариуцлага

Даатгагч даатгалын зүйлийг ямар эрсдэлээс даатгах вэ?

  • Гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учрах эрсдэл
  • Бүх төрлийн гэнэтийн осол (дээрээс юм унах, угаартах, гал, нуралт, дэлбэрэлт, шаталт, юманд хавчигдах, шахуулах)
💰

ҮНЭЛГЭЭ

Даатгалын үнэлгээ:

Гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын нийт хэмжээг даатгагч, даатгуулагч харилцан тохиролцох ба амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгийн хариуцлагын хэмжээг тус тусад нь тогтооно.

Ард Даатгал ХК

Монгол Улс, Улаанбаатар 14200, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Д.Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр, 17 давхар, 1710 тоот

Биднийг дагах

© ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ХУУЛИЙН ДАГУУ АРД ДААТГАЛ ХК ЭЗЭМШИНЭ. 2026 ОН