📞 7720 0088 ✉️ info@arddaatgal.mn
Ард Даатгал Лого

Нөхөн төлбөр

Ард Даатгал ХК
ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Нөхөн төлбөрийн үйлчилгээ

Хохирлыг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй барагдуулна

Даатгалын компанийн үйлчилгээний гол шалгуур үзүүлэлт нь даатгуулагчдын хохирлыг түргэн шуурхай барагдуулах явдал юм. Ард Даатгалын нөхөн төлбөрийн олон жилийн туршлага бүхий мэргэшсэн хамт олон даатгуулагчдынхаа сэтгэл ханамж, тав тухын төлөө хичээж ажилласаар ирсэн.

Танд болон таны эд хөрөнгөд хохирол учирсан тохиолдолд та бидэнд найдаж болно.

📞

7 хоногийн 24 цагийн турш таны тусламжид

Та манай 77200088 утсанд хандан өөрийн нөхөн төлбөрийн талаарх асуулт, шуурхай албаны үйлчилгээ, туслалцааг авах боломжтой.

Манай компанийн нөхөн төлбөрийн алба таны нөхөн төлбөрийг хүндрэл чирэгдэлгүйгээр шийдвэрлэн, таныг хохиролгүй болгох тал дээр ямагт анхаарал хандуулан ажиллах болно.

Нөхөн төлбөр шийдвэрлэх үе шат:

1. Даатгалын тохиолдлоо мэдэгдэх

Даатгуулагч та 77200088 дугаарт залгаж нөхөн төлбөрийн процессын талаар заавар авна.

2. Нөхөн төлбөрийн материал бүрдүүлэлт

Харилцагчийн үйлчилгээнээс авсан зааврын дагуу шаардлагатай материалуудыг бүрдүүлж, нөхөн төлбөрийн ажилтанд хүлээлгэж өгнө.

3. Дүгнэлт гаргах

Манай нөхөн төлбөрийн алба нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан материалыг хүлээн авч дүгнэлт гаргана.

4. Нөхөн төлбөр олгох

Даатгуулагч даатгалын нөхөн төлбөрийн материалыг бүрэн гүйцэт хүлээлгэн өгснөөс хойш даатгалын гэрээ болон хуульд заасан хугацаанд нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ.

АРД ДААТГАЛ ХК — НӨХӨН ТӨЛБӨРИЙН АЛБА

Ард Даатгал ХК

Монгол Улс, Улаанбаатар 14200, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Д.Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр, 17 давхар, 1710 тоот

Биднийг дагах

© ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ХУУЛИЙН ДАГУУ АРД ДААТГАЛ ХК ЭЗЭМШИНЭ. 2026 ОН