📞 7720 0088 ✉️ info@arddaatgal.mn
Ард Даатгал Лого
АВТО ТЭЭВРИЙН ДААТГАЛ

Тээврийн хэрэгслийн даатгал

Учирч болох эрсдэлийг хохиролгүй даван туулах найдвартай хамгаалалт

Таны ур чадвараас гадна замын хөдөлгөөнд оролцож буй бусад жолооч нарын болгоомжгүй, туршлагагүй байдал таны машины бүрэн бүтэн байдалд аюул учруулж байдаг. Бусдын болгоомжгүй үйлдлийг та хянаж чадахгүй тул учирч болох эрсдэлийг хохиролгүй даван туулахад тань энэхүү даатгал тусална.
📌

ЭРСДЭЛ

Тээврийн хэрэгслийн даатгалд хэн даатгуулах боломжтой вэ?

  • Тээврийн хэрэгсэл эзэмшдэг жолооч бүр даатгуулах боломжтой.

Авто тээврийн хэрэгслийн даатгалд ямар төрлийн тээврийн хэрэгсэл даатгуулж болох вэ?

  • B, C, D ангиллын тээврийн хэрэгсэл
  • Зөвшөөрөгдсөн нэмэлт тоноглол

Даатгалын багц, эрсдэлийн харьцуулалт

Ангилал № Даатгалын эрсдэл Экономик Стандарт Премиум
Байгалийн эрсдэл1Шороон шуурга, хүчтэй салхинд өртөх100%100%100%
2Үер /үерлэсэн гол, мөрөн гатлах үеийн эрсдэл хамаарахгүй/100%100%100%
3Мөндөрт өртөх100%100%100%
4Аянга дайрах, ниргүүлэх100%100%100%
5Хөрсний нуралт, гулгалт, цөмрөлт100%100%100%
6Цасан шуурганд өртөх, цасанд суух100%100%100%
Галын эрсдэл1Гаднын нөлөөтэй үүссэн гал100%100%100%
2Гаднын нөлөөтэй тэсрэлт, дэлбэрэлт100%100%100%
3Ой хээрийн гал түймэрт өртөх100%100%100%
4Хажуугийн тээврийн хэрэгслээс дамжин үүссэн гал100%100%100%
Зам тээврийн хөдөлгөөнд оролцох үеийн осол1Мөргөх, мөргүүлэх80%90%100%
2Шүргэх, шүргүүлэх80%90%100%
3Дээрээс биет зүйл унах80%90%100%
4Онхолдох80%90%100%
5Мал, амьтны нөлөөллөөс учруулах эрсдэл80%90%100%
6Зайлшгүй тохиолдолд замгүй газраар явах, усан гармаар гарах-70%90%
7Үйлдвэрийн сток обуданд учирсан хохирол80%90%100%
Хулгайн эрсдэл1Эд ангийн хулгайн эрсдэл-80%100%
2Их биеийн хулгайн эрсдэл60%80%100%
Даатгуулагчийн өөрийн хүлээх хариуцлага20%5%-
Хураамжийн хувь1.0%2.0%3.0%
💰

ҮНЭЛГЭЭ

Даатгалын үнэлгээ:

  • Авто тээврийн хэрэгслийн даатгалын үнэлгээг зах зээлийн үнийн жишгийг харгалзан даатгуулагч, даатгагч харилцан тохиролцоно.
⚠️

НӨХӨН ТӨЛБӨР ОЛГОХГҮЙ БОЛОН ТАТГАЛЗАХ НӨХЦӨЛ

Дараах тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг олгохоос татгалзана. Үүнд:

  • Даатгалын тухай хуулийн 8.5-д заасан үндэслэлүүд
  • Даатгалын тохиолдлын үед эрсдэлийг таслан зогсоох арга хэмжээ аваагүй буюу хохирлыг санаатайгаар ихэсгэсэн нь тогтоогдсон бол
  • Даатгалын гэрээнд өөрөөр заагаагүй бол нэмэлт эрсдэлийн улмаас учирсан гарсан хохирол, нэмэлт зардал
  • Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна үүссэн хохирол
  • Даатгалын хураамж төлөөгүй байхад учирсан хохирол
  • Даатгуулагч даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол
  • Хохирлоос үүдэн гарсан эдийн засгийн алдагдал
  • Даатгалын зүйлийг гэмт хэргийн зорилгоор болон хууль бусаар ашиглаж явсан үед учирсан хохирол
  • Байлдааны зэвсэг хэрэглэх, атомын, цөмийн, болон цацраг идэвхт эрсдэлүүдээс үүссэн хохирол
  • Ажил хаялт, нийгмийн эмх замбараагүй байдал, террорист болон улс төрийн шинж чанартай үйл ажиллагааны улмаас үүдсэн хохирол
  • Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн, сэтгэцийн эмгэг болон эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн үйлдлээс үүдсэн хохирол
  • Даатгалын үнэлгээнээс давсан хохирол болон хохирлоос үүдсэн ашиг орлогын алдагдал
  • Байгалийн гамшиг, давагдашгүй хүчин зүйлийн улмаас учирсан хохирол

Тухайн даатгалын онцлогтой холбоотой дараах тохиолдолд нөхөн төлбөр олгохоос татгалзана:

  • Даатгалын зүйлийн өмчлөл, эзэмшилд өөрчлөлт орсон талаар даатгагчид 15 хоногт багтаан мэдэгдээгүй үед
  • Даатгуулагч нэмэлт тоног төхөөрөмжөө даатгаагүй үед тэдгээрт учирсан хохирол
  • Техникийн бүрэн байдлыг хангаж яваагүйн улмаас үүдэн гарсан хохирол
  • Үйлдвэрлэлийн алдаа болон эд ангийг буруу суурилуулсан, угсарсан, задалснаас үүдэн гарсан хохирол
  • Механик, цахилгаан болон электроникийн эвдрэл, гэмтэл, мотор цохисон хохирол
  • Ан ав хөөх, тээврийн хэрэгслийн туулах чадварыг илтэд туршсан, уралдааны зориулалтаар ашигласнаас үүдсэн хохирол
  • Тусгай зөвшөөрөлгүй буюу хэтэрсэн ачаа, шатамхай, тэсрэх бодис тээвэрлэсний улмаас учирсан хохирол
  • Онцгой Байдлын Ерөнхий Газраас сэрэмжлүүлэг мэдээлэл өгсөөр байтал замд гарснаас учирсан хохирол
  • Шороон шуурганы улмаас тээврийн хэрэгслийн их биед учирсан хохирол
  • Жолоочийн даатгалын тухай хуульд хамаарах хохирол

Ард Даатгал ХК

Монгол Улс, Улаанбаатар 14200, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Д.Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр, 17 давхар, 1710 тоот

Биднийг дагах

© ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ХУУЛИЙН ДАГУУ АРД ДААТГАЛ ХК ЭЗЭМШИНЭ. 2026 ОН