📞 7720 0088 ✉️ info@arddaatgal.mn
Ард Даатгал Лого
ЭД ХӨРӨНГИЙН ДААТГАЛ

Орон сууц эзэмшигчдийн иж бүрэн даатгал

Таны болон бусдын эд хөрөнгө, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалах санхүүгийн баталгаа

Орон сууц эзэмшигчдийн иж бүрэн даатгал нь таныг бусдын эзэмшлийн эд хөрөнгө, амь нас эрүүл мэндэд учирч болох хохирлын зардлаас хамгаалаад зогсохгүй таны ч эд хөрөнгөнд учирсан хохирлын зардлыг нөхөн төлж таныг төлөвлөгдөөгүй санхүүгийн зардлыг даван гарахад туслах зорилго бүхий даатгал юм.
📌

ЭРСДЭЛ

Орон сууц эзэмшигчдийн иж бүрэн даатгалд юу даатгуулж болох вэ?

Орон сууц өмчлөгч/эзэмшигчийн болон эзэмшигчийн гэр бүлийн гишүүдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэн доорх зүйлсэд учруулж болох хохирлын хариуцлага:

  • Бусдын амь нас, эрүүл мэнд
  • Орон сууц, дундын өмчийн хөрөнгө
  • Даатгуулагчийн өөрийн орон сууцны дотоод засал

Таныг ямар эрсдэлүүдээс даатгадаг вэ?

Даатгуулагчийн орон сууц эзэмших, ашиглахтай холбоотой санамсар болгоомжгүй үйлдэл, санаатай бус үйл ажиллагааны улмаас:

  • Бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах
  • Бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах
  • Гал түймэр
  • Сантехникийн шугам сүлжээний гэмтэл
  • Уснаас үүдэлтэй цахилгааны гэмтэл
💰

ҮНЭЛГЭЭ БА БАГЦУУД

Даатгалын үнэлгээ нь даатгуулагчийн сонголтоос хамаарч дараах хэмжээтэй байна:

Даатгалын зүйл / Хариуцлага Багц-1 Багц-2 Багц-3
Орон сууц эзэмшигч болон өмчлөгчийн өөрийн сууц - 500,000 500,000
Дундын өмчлөлийн эд хөрөнгө эзэмшигчийн хариуцлага 300,000 300,000 300,000
Бусдын өмнө хүлээх хариуцлага 500,000 1,000,000 1,000,000
Бусдын амь нас, эрүүл мэндийн өмнө хүлээх хариуцлага 200,000 200,000 200,000
Засварын ажлын хөлс - - 20,000

Орон сууц эзэмшигчдийн иж бүрэн даатгал ямар хугацаанд үргэлжилдэг вэ?

  • Гэрээ байгуулснаас хойш 1 жилийн хугацаанд хүчинтэй.
📊

НӨХӨН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ

Даатгалаас олгогдох нөхөн төлбөрийн хэмжээ ямар байдаг вэ?

Эрсдэлийн улмаас өөрийн болон бусдын сууц, дундын өмч хөрөнгө, бусдын амь нас, эрүүл мэндэд учирсан хохиролд дараах хувь хэмжээгээр нөхөн төлбөрийг олгоно:

  • Даатгалын хугацаанд даатгуулагч сар бүр нэмэлт хураамж төлснөөр өөрийн болон бусдын орон сууцны засварын ажлын хөлс авах эрхтэй болох ба энэ нь 20,000 төгрөгөөс хэтрэхгүй байна.
  • Өөрийн сууцанд учирсан хохиролд барилгын материалын зах зээлийн дундаж үнийг баримтлан, эрсэдсэн хэсэгт оногдох материалын зардлын 90%-иар олгоно.
  • Дундын өмчлөлд учирсан хохиролд эрсэдсэн хэсэгт оногдох материалын зардлын 80%-иар олгоно.
  • Бусдын сууцанд учирсан хохиролд эрсэдсэн хэсэгт оногдох материалын зардлын 80%-иар олгоно.
  • Дээврийн элэгдлийн улмаас даатгуулагчийн орон сууцанд учирсан хохиролд өртсөн хэсэгт оногдох материалын зардлын 90%-р жилд нэг удаа нөхөн төлбөр олгоно.
  • Гуравдагч этгээд нас барсан, хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан тохиолдолд үнэлгээг 100%, бусад тохиолдолд эмчлүүлсэн хоногоос хамааран даатгалын үнэлгээнээс шаталсан тарифаар тооцож олгоно.

Ард Даатгал ХК

Монгол Улс, Улаанбаатар 14200, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Д.Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр, 17 давхар, 1710 тоот

Биднийг дагах

© ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ХУУЛИЙН ДАГУУ АРД ДААТГАЛ ХК ЭЗЭМШИНЭ. 2026 ОН