📞 7720 0088 ✉️ info@arddaatgal.mn
Ард Даатгал Лого
АЧАА ТЭЭВРИЙН ДААТГАЛ

Ачаа тээврийн даатгал /дотоод/

Монгол Улсын нутаг дэвсгэрт тээвэрлэж буй ачаа бараагаа эрсдэлээс хамгаалаарай

Та ачаа тээврийн даатгалд даатгуулснаар гарч болох эрсдэлийн хохирол зардлаас бүрэн өөрийгөө хамгаалж болох юм.

Та төрөл бүрийн тээврийн хэрэгслээр /авто тээврийн хэрэгсэл, галт тэрэг/ өөрийн эсвэл гэрээний дагуу бусдын ачаа, бараа бүтээгдэхүүн, эд материалыг тээвэрлэж байх явцад тохиолдож болох эрсдэлийн улмаас хохирол, зардал гарах вий гэж санаа зовдог уу?

📌

ЭРСДЭЛ

Ачаа тээврийн даатгалд хэн даатгуулах боломжтой вэ?

  • Монгол Улсын нутаг дэвсгэрт ачаа бараа, эд материал тээвэрлэж байгаа бол тус даатгалд даатгуулах боломжтой.

Ачаа тээврийн даатгалд юу даатгуулж болох вэ?

  • Тээвэрлэгдэж буй ачаа бараа

Таныг ямар эрсдэлүүдээс даатгадаг вэ?

Үндсэн эрсдэл:

  • Замын хөдөлгөөнд оролцож байх үеийн эрсдэл
  • Байгалийн эрсдэл
  • Гал, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт
  • Цахилгаан, эрчим хүчний
  • Тээвэрлэлтийн үеийн гэнэтийн осол

Хэрэв та шаардлагатай гэж үзэж байвал үндсэн эрсдэл дээрээс нэмэгдэл эрсдэлээс сонгон даатгуулах боломжтой. Үүнд:

  • Гадны нөлөөлөл
  • Хулгай (эх биеийн болон жижиг эд ангийн хулгайн)
  • Нэмэлт зардал (үнэлгээний болон ослын газраас тээвэрлэх зардал)
💰

ҮНЭЛГЭЭ БА ХУРААМЖ

Даатгалын үнэлгээ:

Даатгалын үнэлгээг тогтоохдоо даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцож дараах үнийн аль нэгийг сонгоно. Үүнд:

  • Зах зээлийн тухайн үеийн үнэ буюу зах зээлийн жишиг үнээр тооцох
  • Бүртгэлийн үнэ эсвэл баримтанд заасан барааны энгийн дүнгээр тооцох

Даатгалын хураамжийн хэмжээ нь замын болон тээврийн төрөл, тээвэрлэх зай, барааны ангилал, эрсдэлийн түвшингээс хамаарна.

Даатгалын үргэлжлэх хугацаа ямар байх вэ?

  • Илгээгчээс ачааг тээвэрлэгчид шилжүүлж эхэлсэн үеэс тээвэрлэгч ачааг хүлээн авагчид хүлээлгэж өгөх хүртэл 30 хоног хүртэлх тогтоосон хугацаанд үргэлжилнэ.
📊

НӨХӨН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ

Даатгалаас олгогдох нөхөн төлбөрийн хэмжээ ямар байдаг вэ?

Даатгалтай ачаанд даатгалын тохиолдлын улмаас хохирол учирсан бол дараах зүйлсийг харгалзан нөхөн төлбөр олгоно:

  • Даатгалын зүйл бүрэн сүйрсэн тохиолдолд даатгалын үнэлгээнээс даатгал эхэлсэн хугацаанаас бүрэн сүйрэл хүртэлх хугацаанд ногдох элэгдлийг хассан дүнг олгоно.
  • Зах зээлийн үнэлгээгээр тооцсон нөхөн сэргээх засварлах зардлыг олгоно.
  • Уг хохирол даатгуулагчийн буруутай үйлдлээс шалтгаалсан бол 80%-иар хохирлын дүнгээс тооцож олгоно.

Ард Даатгал ХК

Монгол Улс, Улаанбаатар 14200, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Д.Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр, 17 давхар, 1710 тоот

Биднийг дагах

© ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ХУУЛИЙН ДАГУУ АРД ДААТГАЛ ХК ЭЗЭМШИНЭ. 2026 ОН