📞 7720 0088 ✉️ info@arddaatgal.mn
Ард Даатгал Лого
ОЛОН УЛСЫН АЧАА ТЭЭВРИЙН ДААТГАЛ

Олон улсын ачаа тээврийн даатгал

Монгол Улсын хилийг давуулан хийх олон улсын тээвэрлэлтийн ачаа бараагаа найдвартай хамгаалаарай

Ачааны даатгал нь даатгуулагч байгууллагын гэрээний дагуу бусдын ачаа, бараа бүтээгдэхүүн, эд материалыг Монгол Улсын хилийг давуулан бүх төрлийн тээврийн хэрэгслээр (авто тээврийн хэрэгсэл, галт тэрэг, онгоц, усан онгоц) тээвэрлэж байх явцад тохиолдож болох эрсдэлийн улмаас их хэмжээний хохирол, зардал гарах вий гэж санаа зовдог уу?

Та ачаа тээврийн даатгалд даатгуулснаар гарч болох эрсдэлийн хохирол зардлаас бүрэн хамгаалж болох юм.

📌

ЭРСДЭЛ БА ДААТГАЛЫН ЗҮЙЛ

Даатгалын зүйл:

  • Тээвэрлэгдэж буй ачаа бараа
  • Ачааг тээвэрлэхтэй холбогдсон зардал
  • Шаардлагатай тохиолдолд нэмэлт эрсдэлүүдээс даатгуулах боломжтой

Даатгагч даатгалын зүйлийг ямар эрсдэлээс даатгах вэ?

Үндсэн эрсдэл:

  • Замын хөдөлгөөнд оролцож байх үеийн эрсдэл
  • Байгалийн эрсдэл
  • Гал, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт
  • Цахилгаан, эрчим хүчний эрсдэл
  • Тээвэрлэлтийн үеийн гэнэтийн осол

Нэмэлт эрсдэл:

  • Гадны нөлөөлөл
  • Хулгай (их биеийн болон жижиг эд ангийн хулгай)
  • Нэмэлт зардал (үнэлгээний болон ослын газраас тээвэрлэх зардал)
💰

ҮНЭЛГЭЭ

Даатгалын үнэлгээ:

  • Даатгалын үнэлгээг тогтоохдоо даатгагч, даатгуулагч нар харилцан тохиролцоно.

Ард Даатгал ХК

Монгол Улс, Улаанбаатар 14200, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Д.Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр, 17 давхар, 1710 тоот

Биднийг дагах

© ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ХУУЛИЙН ДАГУУ АРД ДААТГАЛ ХК ЭЗЭМШИНЭ. 2026 ОН