Тус даатгал нь даатгуулагч байгууллагын эзэмшиж /хариуцаж/ түрээслэж буй бүх төрлийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж байгаа барилга байгууламжид аливаа гэнэтийн үйл явдлын улмаас эвдрэл, гэмтэл, хохирол гарсан тохиолдолд сэргээн засварлах эсвэл нөхөн төлөх ач холбогдолтой даатгал юм.
📌
ЭРСДЭЛ БА ДААТГАЛЫН ЗҮЙЛ
Даатгалын зүйл:
- Байгууллагын эзэмшлийн /түрээсийн/ хариуцлагын бүх төрлийн зориулалтаар ашиглаж болох үл хөдлөх хөрөнгийн чанартай барилга байгууламж
Даатгагч даатгалын зүйлийг ямар эрсдэлээс даатгах вэ?
Үндсэн эрсдэл:
- Байгалийн эрсдэл (газар хөдлөлт, галт уул дэлбэрэх, аадар бороо, шороон шуурга, үер ус, хөлдөлт, хөрсний гулгалт, суулт нурангид даруулах, хүчит салхи)
- Гал, бүх төрлийн тэсрэлт, дэлбэрэлт
- Цахилгаан эрчим хүчний (Цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл, хэт ачаалал)
- Ус, чийгний (сантехникийн шугам сүлжээний гэмтэл)
Нэмэлт эрсдэлүүд:
- Гуравдагч этгээдийн санаатай буюу санамсаргүй үйлдлийн
- Гадны нөлөөлөл
- Бүх төрлийн гэнэтийн осол
- Хулгай дээрмийн эрсдэл
- Нэмэлт зардлын даатгал (баримтаар нотлогдох)