Нийслэлийн Онцгой байдлын газар болон Монголын даатгагчдын холбооны хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газрын тусгай зориулалтын автомашины жолооч нарыг мэргэшүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Энэхүү сургалтыг Ард Даатгал ХК нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд дэмжин сургалтын санхүүжилтийг шийдвэрлэн хамтран ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд зохион байгуулагдсан сургалтын нээлтийн арга хэмжээнд Ард Даатгал ХК-ийг төлөөлөн Байгууллагын даатгалын албаны дарга Б.Төвшинжаргал оролцлоо.

Энэхүү сургалт нь гал түймэр, гамшгийн үед онцгой байдлын албан хаагчид ослын голомтод аюулгүй, түргэн шуурхай хүрч ажиллах чадавхыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой. Ингэснээр эрсдэлд өртсөн иргэн, аж ахуйн нэгжийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, учирч болзошгүй хохирлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулах юм.