Эрхэм хүндэт харилцагч, хөрөнгө оруулагчид болон нийт Монгол түмэн Та бүхэнд,
     Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлж байна.
     Үндэсний их баяр наадам нь Монгол түмний төрт ёс, түүхэн уламжлал, өв соёл, эв нэгдэл, үндэсний бахархлыг илэрхийлдэг эрхэм баяр билээ. Энэхүү баярт өдрүүдэд Та бүхэн гэр бүл, хамт олон, найз нөхдийн хамтаар амар амгалан, баяр хөөр дүүрэн сайхан наадахыг хүсэн ерөөе.
       Ард Даатгал ХК нь харилцагчдынхаа итгэл, хамтын ажиллагааны үнэ цэнийг эрхэмлэн, эрсдэлийг найдвартай хамгаалалтаар хангах зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулан ажиллаж байна. Бид цаашид ч илүү хүртээмжтэй, шуурхай, чанартай үйлчилгээг хүргэхийн төлөө хичээн ажиллах болно.
     Монгол түмний хийморь сүлд өөдөө байж, хүчит бөх нь хүчтэй, хурдан морь нь хурдтай, мэргэн харваач нь цэцтэй, түмэн олон маань дэлгэр сайхан наадах болтугай.
 
Гүйцэтгэх захирал Н.Эрдэнэтулга.