Ази-Номхон далайн бүсийн давхар даатгалын зах зээлд өрсөлдөөн ширүүсэж, үнийн дарамт ихсэж байгаатай холбоотойгоор компаниуд гадаад зах зээлд үйл ажиллагаагаа тэлж, өсөлтийн шинэ боломж эрэлхийлэх болжээ.
2026 онд дэлхийн давхар даатгалын нийт хөрөнгийн хэмжээ 705 тэрбум ам.долларт хүрч, түүхэн дээд түвшинд хүрэх хандлагатай байгаа бөгөөд, хөрөнгийн эх үүсвэр нэмэгдэхийн хэрээр зах зээл дэх өрсөлдөөн эрчимжиж байгаа тул давхар даатгагчид хөрөнгөө аль зах зээл, ямар төрлийн эрсдэлд байршуулах зэрэг асуудлууд дээр илүү ач холбогдол өгч байна.
Гадаад зах зээл рүү тэлэх нь компаниудад хураамжийн орлогоо нэмэгдүүлэхээс гадна эрсдэлийн төвлөрсөн байдлыг бууруулж, үйл ажиллагаагаа төрөлжүүлэх боломжийг олгож байгаа юм.
Гэсэн хэдий ч давхар даатгагчид зөвхөн хураамжийн орлогоо өсгөх зорилгоор тэлэх бус, эрсдэлийн зөв сонголт, андеррайтингийн сахилга бат, ашигт ажиллагааг нэн тэргүүнд тавих төлөвтэй байна.
Share via: