📞 7720 0088 ✉️ info@arddaatgal.mn
Ард Даатгал Лого

          Ард Даатгал ХК, Монгол Хьюндай эмнэлэг болон Ард Санхүүгийн Нэгдэл ХК хамтран “Сентрал тауэр”-ийн  1 давхарт байрлах салбартаа 2024.10.22-ны өдөр “Ard Mend” эрүүл мэндийн өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгийн үеэр иргэд, байгууллагын ажилтнуудад доорх эрүүл мэндийн анхан шатны үзлэг, оношилгоо, зөвлөгөө болон мэдээллийг үнэ төлбөргүйгээр үзүүллээ. Үүнд:

–  Мэс засал

–  Мэдрэл

–  Дотор,

–  Чих хамар, хоолойн үзлэг.

          Мөн Ард даатгал ХК-ийн Эрүүл мэндийн даатгалын албаны ажилтнууд тус компанийн эрүүл мэндийн “Ард мэнд” даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга, мэдээллийг иргэдэд өгч ажиллаа.

Өдөрлөгт нийт 100 орчим хүн хамрагдаж, эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамрагдаж, зөвлөгөө мэдээллийг авлаа.

          Тус өдөрлөгийг хамтран зохион байгуулж буй Монгол Хьюндай эмнэлгийн хамт олон, Ард Санхүүгийн Нэгдэх ХК-ийн ажилтнуудад талархсанаа илэрхийлье.

Эрүүл мэнддээ хөрөнгө оруулъя.

Ард Даатгал ХК

Монгол Улс, Улаанбаатар 14200, Сүхбаатар дүүрэг 8-р хороо, Д.Сүхбаатарын талбай-2, Сэнтрал Тауэр, 17 давхар, 1710 тоот

Биднийг дагах

© ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ХУУЛИЙН ДАГУУ АРД ДААТГАЛ ХК ЭЗЭМШИНЭ. 2026 ОН